Нүүрстэй холбогдсон 35 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна
Ажлын хэсэг мөрдөн шалгах ажиллагаагаар 118 объектод нэгжлэг хийж, хүний бие, эд зүйл, баримт бичигт үзлэг хийх ажиллагааг 216 удаа, гэрчээр 326 хүнээс мэдүүлэг авч, 593 баримт материал холбогдох байгууллагаас гаргуулан авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна.
2023-01-19
Иргэн болон өмгөөлөгчөөс гаргасан 338 гомдол, хүсэлтийг шийдвэрлэжээ
Шинээр хүлээн авсан гомдол, хүсэлтийн 2 нь ял эдлүүлэх ажиллагаатай холбоотой, 1 нь шүүхээр шийдвэрлэгдсэн хэрэгт шинээр илэрсэн нөхцөл байдлыг шалгуулах талаар байгаа бол 389 нь эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны талаар гаргасан гомдол, хүсэлт байна
2023-01-17
Архины хамаарал бүхий, орон гэргүй иргэдийг хөдөө аваачин, албадан хөдөлмөрлүүлжээ
“Нэр бүхий этгээдүүд нь бүлэглэн архины хамаарал бүхий, орон гэргүй иргэдийг Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт байрлах “Их Нарт”, “Хүрэн морьтын даваа” гэх газруудад зорчих эрхийг хязгаарлан, эрхшээлдээ байлгаж албадан хөдөлмөрлүүлсэн байж болзошгүй” гэх гэмт хэргийн талаарх гомдлыг цагдаагийнхан шалгаж байна.
2023-01-17