Нийслэлд өдөртөө 7-9 хэм хүйтэн байна
Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дарьгангын тал нутгаар цас орж, явган шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
2023-01-07
БОАЖ-ын дэд сайд М.Ганбаатартад агаар бохирдолд анхаарал хандуулахыг үүрэг болгов
Засгийн газрын хуралдаанаар БОАЖ-ын дэд сайдаар М.Ганбаатарыг томилсон. Тэрбээр өнөөдөр /2023.01.06/ үүрэгт ажлаа хүлээн авлаа. Энэ үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ шинээр томилогдсон дэд сайд М.Ганбаатарт агаар, ус, хөрсний бохирдлын асуудалд анхаарал хандуулж, үүсээд буй нөхцөл байдалд шуурхай арга хэмжээ авч, байгаль орчны хяналтыг сайжруулж, ажилдаа шуурхайлан орох үүрэг болгов.
2023-01-06
ТАНИЛЦ: Эрээн хотод монгол иргэдийг хүлээж авах 22 зочид буудлын нэрс
Замын-Үүд-Эрээн боомтын зорчигч тээврийн хөдөлгөөн гурван жилийн дараа буюу энэ сарын 8-ны Ням гаргийн 08:00 цагт нээнэ. Эрээн хотод сүүлийн гурван жил гадаадын иргэд зорчоогүй учраас хүлээн авах бэлтгэл бүрэн хангагдаагүй ч монгол иргэдийг хүлээж авахаар 22 зочид буудлыг бэлджээ.
2023-01-06
Эрт илрүүлэгт 800 мянга гаруй иргэнээ хамруулжээ
2022 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл урьдчилан сэргийлэх эрт илрүүлэг, оношилгоо, шинжилгээнд 800,000 гаруй мянган иргэн хамрагдсан. Мөн алслагдсан сумд, цэргийн ангиуд, цэргийн албан хаагчдын ар гэр, төмөр замын зангилаа өртөөнд ажиллаж, амьдарч буй иргэдийг Эрт илрүүлэг үзлэг оношилгоонд хамруулах зорилгоор УБТЗ-ийн Төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлгүүдтэй хамтран хөдөлгөөнт оношилгооны үйлчилгээг үзүүлж байна.
2023-01-06
Манай улс ноолуур самнах 12 үйлдвэрийг шинээр байгуулна
Манай улсад угаасан ноолуурын хялгасыг нь ялгах буюу самнах 40 үйлдвэрт 6017 тонн самнасан ноолуур гаргах хүчин чадал суурилагдсанаас 25 хувийн ашиглалттай байна. Өөрөөр хэлбэл, 12.035 тонн түүхий ноолуурыг угааж, хялгасыг нь ялгах хүчин чадал суурилагдаад байгаа нь жилдээ бэлтгэж буй 10.0 мянган тонн ноолуураа дотооддоо бүрэн самнах боломжтой гэсэн үг юм.
2023-01-06
Хүүхдийн мөнгийн энэ сарын 20-ны өдрөөс олгоно
Хүүхдийн мөнгийг халамжийн үйлчилгээ болгож зорилтот бүлэгт чиглүүлэх зорилгоор Улсын Их Хурлаас “Нийгмийн халамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай” хуулийг 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр баталсан. Мөн Монгол Улсын 2023 оны Төсвийн тухай хуульд хүүхдийн мөнгийг 1139.2 мянган хүүхэд буюу нийт хүүхдийн 91 хувьд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор тооцон 1367.0 тэрбум төгрөг баталсан. Иймд хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрөөс олгоно.
2023-01-06
ТАНИЛЦ: Гадаадын 34 улсын иргэнийг 2023-2025 оныг дуустал визийн шаардлагаас түр чөлөөллөө
Монгол Улсын Засгийн газраас “2023-2024 оныг “Монголд зочлох жил” болгон зарласантай холбогдуулан гадаадын жуулчдыг татах, зорчих нөхцөлийг хөнгөвчлөх хүрээнд, Монгол Улсад жуулчлах зорилгоор 30 хүртэл хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэнийг 2023-2025 оныг дуустал 3 жилийн хугацаанд визийн шаардлагаас түр чөлөөлөх шийдвэрийг Засгийн газрын 2023 оны 1 дүгээр 04-ний өдрийн хуралдаанаас гаргалаа.
2023-01-06
Л.Оюун-Эрдэнийн засгийн газар хоёр ШАДАР сайдтайгаар ажиллана
Шинээр томилогдсон сайд нарыг УИХ-д танилцуулж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарыг Шадар сайдаар томилохоор нэр дэвшүүлсэн болохыг мэдээллээ. Ингэснээр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар хоёр Шадар сайдтай болох юм. Тодруулбал, С.Амарсайхан, Ч.Хүрэлбаатар гэсэн хоёр Шадар сайд Засгийн газарт ажиллахаар болж байна.
2023-01-05
Хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.4 хувиар өсжээ
2023 оны нэгдүгээр сарын 02-ны байдлаар Улаанбаатар хотод хүнсний гол нэрийн барааны үнэ өмнөх сараас 1.4 хувь, өмнөх 7 хоногоос 0.6 хувиар өссөн байна. Тодруулбал, Хохины мах, үхрийн мах, атар талх, өндөгний үнэ өссөн бол бусад нэр төрлийн барааны үнэ тогтвортой байна.
2023-01-05
Гадаадын 34 улсын иргэдийг визийн шаардлагаас чөлөөллөө
Засгийн газраас 2023, 2024, 2025 оныг “Монголд зочлох жил”-ээр зарласантай холбогдуулан Монгол Улсад жуулчлахаар 30 хүртэлх хоногоор ирэх гадаадын 34 улсын иргэдийг энэ гурван жилийн хугацаанд визийн шаардлагаас чөлөөллөө.
2023-01-04
Гадаад валютын улсын нөөц 2022 оны эцэст 3.4 тэрбум ам.долларт хүрэв
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 5-ны өдрийн 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн явцыг оны эцсийн байдлаар дүгнэн 2023 оны нэгдүгээр сарын 4-ний Засгийн газрын хуралдаанд танилцууллаа.
2023-01-04
Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 4-ний 08.00-08.30 цагийн байдлаар Баянхошуунд агаар хамгийн их бохирдолтой байна. Тодруулбал, уг байршил орчимд агаарын чанарын индекс 308 үзүүлэлтэй байна.
2023-01-04