МАН-ын Удирдах зөвлөл хуралдав. Хуралдаанаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад 100 хувийн саналаар дэмжив. Одоо МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд эхлээд байна. Ерөнхий сайдад нэр дэвшигчийг Бага хурал руу оруулж дэмжлэг хүлээсний дараа УИХ-д өргөн мэдүүлнэ.
Хуульд зааснаар ирэх долоодугаар сарын 3-ны өдөр гэхэд шинэ Засгийн газрын танхимыг байгуулсан байх ёстой юм.