МАН-ын Бага хурлын Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодруулах нууц санал хураалтыг явууллаа. Санал хураалтын дүн гарч МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшүүлж, Бага хурлын гишүүдийн 67,84 хувийн саналаар дэмжлээ.
Бага хуралд МАН-ын Удирдах зөвлөлөөс Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарын нэрийг Ерөнхий сайдад нэр дэвшүүлж байгааг танилцуулахад заалнаас УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг дэвшүүлж, УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, Бага хурлын гишүүн С.Нэргүй нар өөрсдийн нэрээ дэвшүүлжээ. Харин УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нэрээ татаж, Ерөнхий сайдад нэр дэвшихгүй гэдгээ илэрхийлсэн байна.
МАН-ын Бага хурлын шийдвэрийг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд уламжилсны дараа УИХ-д Тогтоолын төслийг өргөн барьж хэлэлцүүлэх учиртай.