“Хайрын виз” шинэ найруулга, тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр дахин "мэндэллээ"
УДЭТ-ын уран бүтээлчид Ц.Балдоржийн “Хайрын виз” уянгын драмын жүжгийг шинэчлэн үзэгчдэд хүргэх гэж байна. Эл уран бүтээлийг 2006 онд үзэгчдэд анхлан хүргэсэн бол 2019 онд найруулагч М.Батболдын найруулгаар дахин олны хүртээл болгож байв. Харин энэ удаа шинэ найруулга, шинэ тавилт, шинэ уран бүтээлчидтэйгээр хүргэх гэж байна.
2023-09-25
Хөвсгөл аймгийнхан органик бүтээгдэхүүнүүдээ танилцууллаа
Энэ бүслүүрт Хөвсгөл нуур орчмын найман сумын газар нутаг хамаардаг. Ийм газарт бэлчиж, тайга, ойн, эмийн ургамлаар хооллож байгаа мал эрүүл, мах нь органик юм” гэж онцолсон. Аймгийн удирдлага энэ боломжоо ашиглан малчдынхаа орлогыг өсгөх, эрүүл мах экспортод гаргахын тулд тодорхой ажлуудыг зохион байгуулж эхэлжээ. Тухайлбал, аймгийн Мал эмнэлгийн газраас орон нутгийнхаа малыг нарийвчлан бүртгэлжүүлж буй. Улмаар Хөвсгөл аймгийн сумууд эрүүл бүс гэсэн үнэлгээ ч авч эхэлсэн байна. Жишээ нь, Ханх, Алаг-Эрдэнэ, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Түнэл, Эрдэнэбулган сум эрүүл бүсээр нэрлэгджээ.
2023-09-25
В.В.Володин: Түлш шатахууны түр хязгаарлалтад Монгол Улс хамаарахгүй
Түлш, шатахууны экспортыг түр хязгаарлах тогтоолыг гаргахдаа Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээртэй, мөн найрсаг харилцаатай орнуудад хамаарахгүй байхаар тусгасан. Тиймээс Монгол Улсад түлш, шатахууны экспортын түр хязгаарлалт хамаарахгүй гэдгийг ОХУ-ын Төрийн Думын дарга В.В.Володин хэллээ.
2023-09-24
Булган аймгийн ойн сан хэмжээгээрээ улсад гуравт ордог
Монгол орны нийт нутаг дэвсгэрийн 11.87 хувийг ойн сан эзэлдэг бол уг ойн сангийн 3.2 хувийг Зэд, Хантай, Бүтээлийн нурууны дархан цаазат газар эзэлдэг.
Булган аймгийн ойн сангийн 31.8 хувь, улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хэмжээнд ойн сангийн хэмжээгээр гуравдугаарт орж байна.
2023-09-24
А.Ариунболд, Б.Янжин, С.Дэлгэрцэцэг нар холбогдох хэргийг хэлэлцэхээс татгалзлаа
Банкны удирдлагын эрх бүхий албан тушаалтан шунахайн, эсхүл хувийн ашиг сонирхлын үүднээс хуулиар тогтоосон банкны төлбөрийн чадвар, банкны өөрийн хөрөнгөтэй холбоотой шаардлагыг хангуулаагүйгээс банкыг төлбөрийн чадваргүй болгосон, эсхүл их хэмжээний хохирол учруулсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
2023-09-23
БНХАУ-ын зочид Дарханы төмөрлөгийн үйлдвэртэй танилцжээ
Ерөнхий сайд БНХАУ-д хийсэн айлчлалынхаа үеэр Жөжян мужийн удирдлагуудтай уулзаж, гангийн үйлдвэр байгуулах чиглэлээр хамтран ажиллахаар санал солилцон, мужийн удирдлагуудаас холбогдох чиглэл өгөгдсөний дагуу энэхүү айлчлал болж байна.
2023-09-23
219 290 орон сууцыг ашиглалтад оруулах шаардлагатай гэсэн судалгаа гарчээ
Дунд хугацаанд гэр хорооллыг хөгжүүлэх замаар агаарын бохирдлыг шийдвэрлэх хүрээнд шинэ дэд төв болон олон нийтийн бичил төвүүдийг байгуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг эрчимжүүлэх шаардлагатай байна. Энэ дагуу зургаан байршилд шинэ дэд төв, 52 байршилд олон нийтийн бичил төв байгуулан, 88 байршилд дахин төлөвлөлт хийж, нийт 219,290 орон сууцыг ашиглалтад оруулах хэрэгтэйг судалгаагаар гаргажээ.
2023-09-23