“Туул голын мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэл зорчуулахгүй”
Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн гуравдугаар бүлгийн 3.7 дахь зүйлийн З хэсэгт “Тээврийн хэрэгслээр зорчих хэсгийн хашлага давах, тусгаарлах зурвас, аюулгүйн арал, таримал зүлгээр явах, хориглолт тогтоосон зам, талбай, ажлын талбар луу дур мэдэн нэвтрэх, шинэ зам гаргах, байгаль орчин, газрын хөрс, хадлан, тариалангийн талбай, ой модыг гэмтээх, гол мөрөн, нуур, булаг, хиймэл усан байгууламжийг бохирдуулахыг хориглоно” гэж заасан байдаг аж
2024-12-16
Нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр энэ сарын 10-ны байдлаар нийт нутгийн 50 гаруй хувьд цастай байна.
2024-12-16
Хотын бүлгийн даргаас “хэлгүй” гишүүн болсон Э.Бат-Амгалан
УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан өнгөрсөн аравдугаар сард болсон орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийн пиарыг чин сэтгэлээсээ, нэр төртэйгөөр хийж дууссанаас хойш нам жим байна. Өдгөө тойргийнхоо сонгогчдыг зугаацуулан баясгасан шигээ л амар жимэр сууж буй бололтой.
2024-12-16
Хиймэл оюун ухаан хүн төрөлхтнийг удирдаж эхлэв
Хиймэл оюун ухаан улам боловсронгуй болж, өдөр бүр шинэчлэгдсээр. Иймд техник, технологийн хэрэглээнээс үүдэлтэй болзошгүй аюулаас сэрэмжлэх нэн шаардлагатайг эрдэмтэд дэлхий нийтэд анхааруулсаар байна. AI-ийн “загалмайлсан эцэг” гэгддэг Жеффри Хинтон 2023 онд “Google” компани дахь албан тушаалаа орхисныхоо дараа “Хиймэл оюун хүн төрөлхтнөөс ч илүү ухаалаг болж, биднийг удирдах магадлалтай. Тиймээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар санаа зовж, шийдэл олох хэрэгтэй” гэсэн байдаг.
2024-12-16
Гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан хууль баталж, зөвлөл байгуулах нь
Худалдаа, хөрөнгө оруулалтын “Mongolian growth” форумыг Засгийн газраас өчигдөр зохион байгуулав. Энэ үеэр Төрийн худалдан авах ажиллагааны, Хөрөнгө оруулалтын, Өрсөлдөөний тухай хуулийн шинэ үзэл баримтлал, гадаад худалдааны реформын хүрээнд хийхээр төлөвлөж буй санал, санаачилгуудыг Шадар сайдын ажлын албаны мэргэжилтнүүд, хуулийн төслийн багийнхан танилцуулсан. Форумд Элчин сайдын яамд, олон улсын байгууллага, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн төлөөлөл, судлаач, эдийн засагч нийлсэн 200 гаруй хүн оролцсон юм.
2024-12-13
Зам, тээврийн салбарын 94 үйлчилгээг цахимжуулав
Зам, тээврийн салбарын 94 үйлчилгээг цахимжуулсан талаар өчигдөр мэдээллээ. Тодруулбал, салбарын яамны Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Гэрэлням “Зам, тээврийн салбар голлох үйлчилгээнүүдээ цахимжуулснаар зорчих хөдөлгөөнийг бууруулж, хугацаа, зардал хэмнэдэг болсон.
2024-12-13
Утаанаас зугтахад багадаа 100-300 мянган төгрөг хэрэгтэй
Шинэ жилийн баярын амралтын үеэр нийслэлийн утаанаас зугтаж, цэвэр агаарт жаахан ч гэсэн хугацааг өнгөрөөх хүсэлтэй хүн цөөнгүй байгаа биз ээ. Тиймээс хотын ойролцоо, цэвэр агаартай, шинэ оноо угтах боломжтой ямар газрууд байгаа талаарх мэдээллийг хүргэе. Утаанаас зугтахад хоногт багадаа 100-300 мянган төгрөг хэрэгтэй юм байна.
2024-12-13
Одон, медаль тараадаг “солиорол”-оо зогсооё
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар гавьяат цол горилогчдын өргөдөлд “дарагдаад” буйг нэгэн судлаач хэлэв. 60 мянган хүн ийм цол авахаар тус газарт өргөдөл, тодорхойлолтоо хүргүүлсэн гэх. Манай улсын нийт хүн амын хоёр орчим хувь нь гавьяат цолд “дугаарлаж” буй гэсэн үг. Зарим нь үүнийг дэгсдүүлсэн, баримжаагүй тоо хэмээн үгүйсгэх. Гэвч шагнал, одон, медалийг хавтгайруулан олгож ирсэн өнөөгийн нөхцөл байдал, гавьяат цолны төрөл, ангилал (32 төрөлтэй)-ыг нь харвал энэ тоо бодитой байх магадлал тун өндөр.
2024-12-13
Цахилгаан хязгаарлахаас өөр чадах ажил Б.Чойжилсүрэнд алга
Улаанбаатар утаа, түгжрэлтэйгээс гадна цахилгаангүй, харанхуй хот болчихлоо. Орон нутагт ч ялгаагүй хэсэгчилсэн, гэнэтийн хязгаарлалтыг үе шаттайгаар хийж байна. Яг жилийн өмнөх энэ өдөр буюу 2023 оны арванхоёрдугаар сарын 13-нд Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн “Бид цахилгаан хязгаарлахаас өөр аргагүйд хүрлээ” хэмээн мэдэгдэж, улмаар нийслэлд хэсэгчилсэн хязгаарлалт хийн өвлийг арайхийн давсан билээ. Тэгвэл жилийн дараа цахилгааны үнэ нэмснийг эс тооцвол эл салбарт юу ч өөрчлөгдсөнгүй, Б.Чойжилсүрэн яг өмнөх шигээ улс даяар хязгаарлалт хийх тухай яриад зогсож байна.
2024-12-13
Г.Ануужин Монголын багийн салхийг хагалах нь
Бахрейн улсын Манама хотод энэ сарын 15 хүртэл үргэлжлэх хүндийг өргөлтийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 89, эмэгтэйчүүдийн 32 дахь удаагийн ДАШТ-д 92 орны 471 тамирчин өрсөлдөж байна. Монголоос үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ц.Хосбаяр, дасгалжуулагч Б.Цолмон нарын удирдлагад таван тамирчин хүч сорих юм.
2024-12-12
У.Баатаржав нарын ял багадсан гэж үзлээ
Хүн барьцаалж, их хэмжээний мөнгө нэхэж, эд хөрөнгийг нь дээрэмдсэн хэрэгт ял шийтгүүлсэн “Сэлэнгийн” хэмээх У.Баатаржав нарт холбогдох хэргийг нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцлээ. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нарт холбогдох хэргийг өнгөрсөн аравдугаар сард хэлэлцээд тэднийг хүн хулгайлсан, бусдын орон байранд хууль бусаар нэвтэрсэн, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, эд хөрөнгө дээрэмдсэн, галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн гэм буруутайд тооцсон.
2024-12-12
Гацуур модоо засахдаа галын аюулгүй байдлыг нь хангаарай
Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 19-нд Хан-Уул дүүрэг дэх “Сутай” хотхонд гал гарсны улмаас 2-10 насны дөрвөн хүүхэд, 27-40 насны таван хүн амиа алдсан юм. Тэдний нэг нь гал түймрийг унтраахаар ажиллаж байсан аврагч залуу байв. Гал гарсан шалтгаан нь гацуур модны цахилгааны эх үүсвэрээс болсныг цагдаагийн байгууллагынхан хэлдэг.
2024-12-12