Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

Сургууль, цэцэрлэг, дотуур байрны тогооч нарыг мэргэшүүлж эхэллээ

Засгийн газрын 254 дүгээр тог­тоо­лоор ерөнхий боловсролын сур­­гуу­лийн сурагчдын үдийн хоол­ны түүхий эдийн зардлыг 2500, дотуур байр­ны­хыг 6300 төгрөг болгон, нэмэг­дүүл­сэн­тэй холбоотойгоор тогооч нарыг өчигд­рөөс сур­галтад хам­руулж эхэллээ.
2025-01-16

“Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тогтолцоог шинэчлэх шаардлагатай”

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос Европын сэргээн босголт, хөгжлийн банктай хамтран “Иргэний шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн эрх зүйн орчныг боловсронгуй бол­гох нь” сэдэвт олон улсын онол, практикийн хур­лыг өчигдөр зохион байгууллаа.
2025-01-16

Бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэв

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо ээлжит бу­саар ху­­­­­­­­­ралдаж, бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалахаар шийдвэр­­­­­лэв. Мөн банкуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байл­­­­­­­­­гах нөөцийн хэмжээг хоёр нэгж хувиар нэмэгдүүлж, 13 бо­­лон 18-д хүр­гэхээр болжээ. Жилийн инфляц 2024 оны арван­­­­­­хоё­ду­гаар сард ул­сын хэмжээнд ес, Улаанбаатар хотод 9.1 хувь­тай гарчээ.
2025-01-16

Гадаадад оршин суугаа иргэдийг “E-Mongolia” системээр сонгуульд оролцуулах боломжийг судална

Төрийн цахим үйлчилгээний “E-Mongolia” системийг ашиглан хилийн чанад дахь мон­гол иргэдийн цахимаар сонгуульд оролцох эр­хийг хангах боломжийг судлан, санал, дүг­нэлт гар­гах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуу­­­лах ту­хай тогтоолын төслийг УИХ-ын Инно­вац, ца­хим бодлогын байнгын хорооныхон ба­тал­­­лаа.
2025-01-16

“Өвлийн улиралд уушги, зүрх, судасны өвчлөл 2-4 дахин ихсэж байна”

Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөн­­­хий хя­налтын сонсголын бэлтгэл хангах аж­лын хэсгийнхэн гурван цуврал хэлэлцүүлэг зо­­хион бай­гуулахаар төлөвлөсөн. Үүнээс эхнийх нь бо­лох “Агаа­рын бохирдол-Хүн амын эрүүл мэнд” сэ­дэвт хэлэлцүүлэг өчигдөр боллоо. Үүний хүрээнд агаа­­­­рын бохирдлоос хүн амын эрүүл мэндийг хамгаалах, урьд­чилан сэргийлэх, хянах, тандах чиглэлээр одоо­­гоор авч хэрэгжүүлж буй бодлого, хэрэгжилтийн үр дүн, цааш­­­дын төлөвлөгөөг хэлэлцсэн юм.
2025-01-16

“Барса”, “Реал”-ын түүхэн тоглолт

Испанийн Супер цомын тэмцээний финалд “Барселона” өрсөлдөгч “Реал”-ыг 5:2-ын харьцаатай яллаа. Испанийн төдийгүй дэлхийн супер хоёр багийн тулааныг чимсэн баримт, статистикийг сөхвөл тун сонирхолтой дүр зураг гарна. 
2025-01-15

 Японд газар 6.6 магнитудын хүчтэй хөдөлжээ

Япон Улсын баруун өмнөд хэсэгт газар 6.6 магнитудын хүчтэй хөдөллөө.  Тод­­руулбал, Японы гурав дахь том арал Кюүш­юүгийн өмнөд хэ­сэгт орших Мия­заки мужийн ойрол­цоо уржигдар 21.19 цагт эл газар хөдлөлт болсон байна.
2025-01-15

Мэргэн буучийн амьдрал хэрхэн өөрчлөгдөв

Парисын олимпын наадмын оддын нэг нь Туркийн мэргэн бууч Юсуф Дикеч бай­лаа. Хийн гар бууны төрөлд өрсөлдсөн 52 нас­тай тамирчин спортын амжилтаасаа гадна нэг гараа халаасандаа хийгээд буудаж буй өвөр­мөц, тайван гэмээр төрхөөрөө олны анхаар­лыг татсан юм. Мөн тэрбээр ямар нэг тус­лах хэ­рэгсэл, чихэвч, линз ашиглалгүй буудаж бай­сан нь имижийг нь бүр онцгой бол­гож байлаа. Тэгвэл алдарт мэргэн буудагч олим­поос хойш хэрхэн амьдарч байна вэ.
2025-01-15

Умайн хүзүүний хорт хавдрыг бүрэн эмчлэх боломжтой

Хавдар судлалын үндэсний төв (ХСҮТ)-ийнхөн нэгдүгээр сарыг умайн хүзүүний хорт хавдраас сэргийлэх мэдээллийн сар хэмээн, олон нийтэд эл өвчний талаар зөвлөгөө, мэдээлэл хүргэж буй юм.
2025-01-15

Иргэн Б.Баярбаатар АН-ын дэргэдэх Хүний эрхийн хорооноос дэмжлэг хүсжээ

“Бурхны хүү Баярбаатар” нэрээрээ цахим орчинд танигдсан иргэн Б.Баярбаатар үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө 30 хоног баривчлах шийтгэл хүлээгээд буй билээ.
2025-01-15

Засгийн газар Бүсийн зөвлөлүүдийг байгуулж, энэ улиралд багтаан чуулганыг  зохион байгуулах үүрэг өглөө

Засгийн газрын өчигдрийн өргөт­гө­сөн хуралдаанд аймаг, нийслэлийн ИТХ-ын дарга, Засаг дарга нар оролцлоо. Ерөн­хий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ үеэр бүсийн зөвлөлүүдийг байгуулах, түүний ажил­лах журам, зохион байгуулалтыг танил­цуулж, хэрэгжүүлэхийг Шадар сайд С.Амар­сай­ханд, бүсийн хөгжлийн чуул­ганыг энэ оны гуравдугаар сараас өмнө зохион бай­гуулж, хөгжлийн төлөвлөгөөг 2040 он хүртэл боловсруулж, хэлэлцэхийг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгов.
2025-01-15

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн албан тушаалтныг шүүхэд шилжүүлэв

“Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсийн дарга бөгөөд ерөнхий нягтлан бодогч Д.Гэрэлчулуунд холбогдох хэрэгт тус аймгийн Прокурорын газраас яллах дүгнэлт бичин Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхдээ шилжүүлжээ.
2025-01-15

 Өсвөр үеийнхний сэтгэцийн тулгамдсан асуудлыг илрүүлэх асуулга бэлтгэжээ

СЭМҮТ-ийнхөн өсвөр үеийнхний сэтгэцийн тул­гамд­­сан асуудлыг илрүүлэх асуулга бэлтгэсэн бай­­на. Сэтгэл түгшилтийг өөрөө үнэлэх эл асуулгыг 9-18 насныханд зориулжээ.
2025-01-15

Эрх чөлөөний эвсэл намынхан Засгийн газрыг огцрохыг шаардаж өлсгөлөн зарлана гэв

“Засгийн газар огцор” жагсаалыг зо­хион байгуулж буй Эрх чөлөөний эв­сэл намынхан өлсгөлөн зарлахаар бэл­дэж байгаагаа өчигдөр мэдээлэв. Тус намын тэргүүн Б.Цацрал, гишүүн Э.Од­баяр нарын таван хүн өлсгөлөн зар­лахаар шийдээд буй гэнэ. Уг жагсаал нь өчигдөр дөрөв дэх өдрөө үргэлжилсэн бөгөөд дээрх намын гишүүдээс гадна 40-50 хүн оролцохоор Сүхбаатарын тал­байд иржээ.
2025-01-15

“Ард санхүүгийн нэгдэл”-ийн Ч.Ганхуяг, Б.Золбоо нарынхэргийг шүүх хурлыг хойшлууллаа

Сангийн дэд сайдын албан тушаал ха­шиж байсан, “Ард санхүүгийн нэгдэл” ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дар­га Ч.Ган­­хуяг, тус нэгдлийн гүйцэтгэх за­хирал Б.Зол­боо нарт холбогдох хэр­гийг нийслэлийн Эрүү­гийн хэргийн давж заалдах шатны шүүхэд өчигдөр хэ­лэл­­­цэ­хээр товлоод байв.
2025-01-15

“Татварыг бууруулснаар дотоодын аж ахуйн нэгжүүдийн өрсөлдөх чадвар сайжирна”

Монголын хуульчдын холбооны Эдийн засгийн эрх зүйн хороо болон Улаан­баатар хотын худалдааны тан­хи­мын­хан хамтран “Татварын шинэчлэл-Хувийн хэвш­лийн оролцоо” хэлэлцүүлгийг өчигдөр зохион байгууллаа.
2025-01-15

ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй танилцаарай

ШУА-ийн Биологийн хүрээлэнтэй танилцуулах өдөрлөгийг энэ сарын 23-нд 11.00-17.00 цагт зохион байгуулна.
2025-01-15

Эрүүл мэндийн даатгалын шимтгэл сарын 15 840 төгрөг болж нэмэгдэнэ

Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг ши­нэч­­лэн баталжээ. Ингэхдээ шимт­­гэлээ ямар нэгэн байгуул­­­­ла­­­­­­­гаар бус, өөрс­­­дөө төлдөг иргэд хөдөлмөрийн хөлсний доод хэм­­­­­жээ­ний хоёр хувиар тооцон төлөхөөр зо­­­­­­хи­­­­цуулжээ. 
2025-01-15

Төрөлт сүүлийн 17 жилийнхээ доод түвшинд очлоо

Манай улсад өнгөрсөн онд 57.3 мянган эх амаржиж, 57.8 мян­ган хүү­хэд мэндэлжээ. Амаржсан эх болон төрсөн хүүхдийн тоо өм­­нөх 2023 оныхоос тус бүр 10 хувиар буурсан байна.
2025-01-15

Дархан-Уул дараагийн Улаанбаатар болох уу

Дархан-Уул аймагт сүүлийн гурван жилд 7423 иргэн шил­жин суурьш­сан нь улсын хэмжээнд тэр­­­­гүү­­лэх үзүүлэлт болж байна. Үүний да­раа Ор­хон (7036), Төв (5436), Сэлэнгэ (4585) ай­­маг жагсжээ. Дархан-Уул аймагт албан ёсны бүртгэлтэй иргэдийн тоо 110 мянга гаруй бол их, дээд сургууль, кол­ле­­­­­­жид суралцагсад, түр оршин суугчдыг оруулбал 130 мянгыг давах гэнэ. 
2025-01-15