Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өнөөдөр сонин

12 дугаар сургуулийн барилгыг ирэх сард ашиглалтад оруулна

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрладаг, нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 12 дугаар сургуулийн барилгыг ашиглалтад оруулахад бэлэн болжээ. Тус сургуулийн барилгыг ашиглалтын шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр 2021 оны арваннэгдүгээр сард нураасан юм. Гэсэн ч төсөв хангалтгүйн улмаас барих хугацаа нь хойшилсоор 2022 онд эхлүүлсэн байна
2024-03-26

Канад Улс хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болов

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Канад Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Сандра Шуфаниг өчигдөр хүлээн авч уулзлаа. Энэ үеэр Элчин сайд Сандра Шуфани Монгол орны нийт нутаг дэвсгэрт хаваржилт хүндэрч байгаа тул зудын гамшгийг даван туулахад зориулан тус улсын Засгийн газраас 215 мянган канад долларын хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болсныг мэдэгдэв. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 онд тохиосон Монгол, Канад Улсын хооронд дипломат харилцааны 50 жилийн ойгоор харилцааны түвшинг шат ахиулж, иж бүрэн түншлэлийн түвшинд хүргэсэнд баяртай буйгаа илэрхийлсэн юм
2024-03-26

МАН: Малчдад 100 хувийн баталгаа гаргах сан байгуулна

УИХ дахь АН, МАН-ын бүлгүүд өчигдөр хуралдав. АН-ынхан мэдээлэл хийсэнгүй. Харин МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар дарга Н.Тогтохсүрэн, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийв. Үндсэн хуульд 2019 онд оруулсан өөрчлөлт, тус намын 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрт тусгасны дагуу Баялгийн сангийн тухай хуулийн төслийг Засгийн газраас боловсруулж, үзэл баримтлалыг нь өчигдөр бүлэгтээ танилцуулсан аж. Мөн Мал аж ахуйн салбарт тулгамдаж буй байгаль, цаг уурын нөхцөлийг даван туулах тухай нэг удаагийн хуулийн төсөл боловсруулсныг хэлэлцээд дэмжжээ.
2024-03-26

Зон олны нам нэрээ өөрчлөх хүсэлтээ Дээд шүүхэд хүргүүлжээ

Холбогдох хууль тогтоомжид заасны дагуу УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоо илэрхийлсэн 27 нам, хоёр эвсэл энэ сарын 25-нд багтаан мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газар (ҮАГ)-т хүргүүлэв. МНН, МҮАН-ын Үндэсний эвсэл нэг “хань”-тай болжээ. МУНН, Шинэ нам хамтран Шинэ нэгдсэн эвсэл байгуулсан аж. УИХ-ын сонгуулийн тухай хуульд нам, эвслүүд сонгуульд оролцохоо илэрхийлэх хугацааг ирэх сарын 26-28-ны хооронд хэмээн заасан
2024-03-26

Эрт илрүүлэгт иргэд хоёр жилд нэг удаа хамрагдах боломжтой

Эрүүл мэндийн сайдын тушаалаар 2022 оны тавдугаар сарын 1-нээс иргэдийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоонд хамруулж эхэлсэн. Удахгүй хоёр жилийнхээ ойтой золгох уг арга хэмжээг үргэлжлүүлэх үү, эсвэл зогсох уу гэдгийг ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын Халдварт бус өвчний хэлтсийн дарга Г.Ганхуягаас тодрууллаа
2024-03-26

Эртний Түрэгийн үеийн дурсгалуудтай виртуал орчинд танилцана

Түрэгийн өв соёлтой танилцах виртуал арга хэмжээ энэ сарын 27-28-нд болох ажээ. Үүний хүрээнд “Түрэгийг хэн сайн мэдэх вэ” асуулт, хариултын тэмцээн болох юм байна. Тус арга хэмжээ нь виртуал орчинд эртний нүүдэлчдийн бичиг үсэг төдийгүй Төв Азийн улсуудын археологийн судалгаанд онцгой хувь нэмэр оруулсан Хөшөө цайдмын бүлэг дурсгал, Билгэ хааны тахилын онгон, тэндээс олдсон үнэт олдворуудтай танилцах боломж бүрдүүлснээрээ онцлогтой
2024-03-25

“Олны танил хүмүүс сурталчилсан бүтээгдэхүүнийхээ чанарт хариуцлага хүлээх ёстой”

“Олны танил хүмүүс сурталчилсан бүтээгдэхүүнийхээ чанарт хариуцлага хүлээдэг болох ёстой” гэсэн санаачилгыг иргэд гаргажээ. Энэхүү санаачилга нь цахим орчинд хандалт өндөртэй байна. Үүнийг санаачлагчид “Бүх зүйл минут, секундээр хөгжиж байна. Тиймээс шинэ зохицуулалт бидэнд хэрэгтэй боллоо. Мөнгө л авч байвал юугч сурталчилдаг хандлагаа өөрчлөх цаг болсон. Сурталчилж байгаа бараа, бүтээгдэхүүнийхээ чанарыг ч анхаарах хэрэгтэй” хэмээсэн байв. Цахим сүлжээ хэрэглэгчдийн тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байна
2024-03-25

Химийн шинжлэх ухааны гайхамшгийг гэрэл зургаар таниулах нь

“Chemistry photo 2024” улсын хоёрдугаар уралдааныг зарлажээ. Энэ нь химийн урвалын сонирхолтой агшныг гэрэл зурагт буулгах замаар олон нийтэд уг шинжлэх ухааны гайхамшгийг таниулах зорилготой юм. Энэхүү уралдаанд 6-12 дугаар ангийн сурагчид оролцох боломжтой аж. 
2024-03-25

Сансрын туршилтын бөмбөлөг хөөргөлөө

Монгол, Япон Улсын эрдэмтэн судлаач нар “Mars-V” төслийн хүрээнд энэ сарын 22-нд сансрын туршилтын бөмбөлөг хөөргөлөө. Туршилтын бөмбөлөгт суурилуулсан өндөр нягтралтай гэрэл зургийн болон дүрс бичлэгийн төхөөрөмжөөр зуд, ой, хээрийн түймэр, хөрсний доройтол, цөлжилт, агаарын бохирдол зэргийн нөхцөл байдлыг тодорхойлно
2024-03-25

Түрээсийн скүүтерийн тоог хоёр дахин нэмжээ

“Jet sharing Mongolia” компанийнхан Улаанбаатарын түгжрэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн оны хавраас скүүтер түрээслэх үйлчилгээ эхлүүлсэн юм. Халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор өнгөрсөн өвөл уг үйлчилгээг түр зогсоосон. Тэгвэл энэ жил түрээсийн скүүтерийн тоог хоёр дахин нэмжээ. Эдгээрээс 100-г нь энэ сарын 14-нөөс эхлэн туршилтаар үйлчилгээнд гаргасан аж
2024-03-25

Бидний дотор “том ах” бий

“Улаанбаатар” зочид буудлын их танхимд зассан тайз уламжлалт театрын хэв маягаас тэс ондоо.
2024-03-25

“Дэлхийн цирк” 10 дахь удаагаа Монголд айлчилж байна

Тив, дэлхийд алдартай циркийн жүжигчид манай улсад 10 дахь жилдээ айлчлан иржээ. Тэд “Дэлхийн цирк Монголд” эртэй ээлжит тоглолтоо хүргэхэд бэлэн болсон байна. “Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллагынхан 2013 оноос тив, дэлхийн шилдэг уран бүтээлчдийг урьж, эл тоглолтыг тогтмол зохион байгуулж буй аж. Тоглолт энэ сарын 30-наас эхлэх бөгөөд гурван долоо хоногийн хугацаанд бямба, ням гараг бүр “Степпе арена” мөсөн ордонд үзэгчдийг хүлээн авах нь. “Дэлхийн цирк Монголд” тоглолтод долоон төрлийн үзүүлбэр багтаасан бөгөөд олон улсын 90, Монголын 30 гаруй уран бүтээлч оролцох аж
2024-03-22

“Бяцхан археологич”-д хамрагдаарай

Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейнхэн “Бяцхан археологич” боловсролын хөтөлбөр хэрэгжүүлж байна. Хүүхэд багачуудыг оролцуулдаг эл хөтөлбөр нь археологич мэргэжлийн онцлог, ач холбогдлыг таниулан сурталчлах зорилготой аж. Тухайлбал, археологид ямар ажил хийдэг, тэдний илрүүлсэн олдворууд хэрхэн музейн үзмэр болдог талаарх мэдлэгийг хүүхдүүдэд олгодог
2024-03-22

Англи хэлний багш нарт зориулсан хөтөлбөр зарлалаа

Ерөнхий боловсролын сургуулийн англи хэлний багш нарт зориулсан, үндэсний хэмжээний “Enrichment program-2024” хөтөлбөрийг зарлажээ. Дөрөв дэх удаагаа зохион байгуулах уг хөтөлбөрт 21 аймаг, есөн дүүрэг дэх сургуулиудаас англи хэлний 1000 гаруй багшийг хамруулахаар төлөвлөжээ. Хөтөлбөрийн эхний шат нь ирэх сарын 1-нээс эхлэн 14 хоног үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд багш нар зохион байгуулагчдаас өгсөн даалгавруудыг гүйцэтгэх ёстой. Үүнд англи хэлээр унших, сонсох, номын тэмдэглэл бичих зэрэг даалгавар багтсан байна
2024-03-22

Цюрихийн их сургууль чансаагаараа эрэмбэлэгдэхээс татгалзжээ

Швейцар улсдаа хамгийн томд тооцогддог Цюрихийн их сургууль “Times higher education” сэтгүүлээс эрхлэн гаргадаг, дэлхийн шилдгүүдийн эрэмбэд орохоос татгалзжээ. Энэ нь Швейцарын Цюрих хотод байрладаг, олон нийтийн судалгааны их сургууль. Тус улс дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн 12 их, дээд сургуультай. Тэдгээрээс хамгийн алдартай нь дээрх сургууль юм.
2024-03-22

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд галт тэргээр зорчихдоо 20-30 хувийн хөнгөлөлт эдлэх нь

“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг ЗТХЯ-наас дэвшүүлээд буй “Ээлтэй тээвэр” бодлогын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд 20-30 хувийн хөнгөлөлттэй тарифаар үйлчилж эхэлжээ. Тодруулбал, тээврийн үйлчилгээг зорилтот бүлгийн иргэдэд хүртээмжтэй байлгах үүднээс орон нутгийн унтлагын галт тэрэгний тасалбарын үнийг 20, тасалгаатынхыг нь 30 хувиар бууруулсан байна. 
2024-03-22

Урин хавар ирлээ

Зуун зуун жил мөнх амьдарна би Зулзаган улиас өвгөрөхийг харна Наашлах хаврыг шувуудтайгаа цуг ирэхэд Нарны хорвоод мөнгөн сар болно би Х.Эрдэнэбаатар
2024-03-22

Панданы “панз” хийгээд дипломат бодлого

Хятад улс 13 жилийн өмнө Британид бэлэглэсэн хоёр пандагаа (хулсны баавгай) буцааж авахаар шийдвэрлэжээ. Энэ тухайгаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сард зарласан юм. Вашингтоны амьтны хүрээлэнд байсан пандануудад бас ийм тавилан ногдох болжээ. Мөн оны эхээр япончууд хулсны баавгайнуудаасаа салсан, тэгэхдээ Японд мэндэлсэн төлийг нь Хятад руу явуулсан аж. Яагаад ийм явдал болов, энэ амгалан дөлгөөн амьтан олон сая мөнгөний эх үүсвэр, эсвэл Хятадын дипломатуудын нууц зэвсэг болоод байгаа юм биш биз. Эдгээр асуултын хариулт тийм ч тодорхой биш байна.
2024-03-22

Монголын улаан загалмай нийгэмлэгээс 3.8 тэрбум төгрөгийн тусламж үзүүлжээ

Зудад өртсөн малчдад үзүүлсэн хүмүүнлэгийн тусламж, цаашид хэрэгжүүлэх ажлынхаа талаар Монголын улаан загалмай нийгэмлэг өчигдөр мэдээлэв. Тус нийгэмлэгийнхэн одоогоор 21 аймгийн 7200 малчин өрхөд нийт 3.8 тэрбум төгрөгийн тусламж үзүүлсэн байна. Үүнд бэлэн мөнгө, хүнс, ариун цэврийн багц, малын эрдэст тэжээл зэргийг багтаажээ. Монголын улаан загалмай нийгэмлэгийн ерөнхий нарийн бичгийн дарга Н.Болормаа “Олон улсын улаан загалмай нийгэмлэг, НҮБ-ын Хүн амын сан, АНУ, Австрали, БНХАУ-ын Засгийн газар, Улаан загалмай нийгэмлэг зэрэг байгууллагын дэмжлэгээр малчдад хүмүүнлэгийн тусламж үзүүллээ
2024-03-22

Сонгуулийн луйврын эсрэг хамтран тэмцэхийг уриалав 

Аливаа шатны сонгуулийн үеэр элдэв хууль бус үйлдэл, булхай луйвар их гардаг тухай ярьдаг ч шүүхээс ял авч, хариуцлага тооцуулсан хүн бараг байдаггүй. Тэгвэл сонгуулийн луйврын эсрэг тэмцэх, улмаар буруутай этгээдэд хариуцлага тооцуулдаг болгохыг “Монголчуудын үзэл санааны нэгдэл” ТББ-аас уриалж, намууд, төрийн болон төрийн бус байгууллагууд, иргэдийг хамтран ажиллахыг хүсэж буй талаараа өчигдөр мэдээлэв. 
2024-03-22