Зэрлэг амьтанд ээлтэй UCS0304B:2025 хашааны стандарт мөрдүүлэх ажлыг Богдхан уулын ха쬬 гаалалтын захиргаанаас эхлүүлээд байна. Үүний дагууБогдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүсэд газар ашигладаг 580 орчим иргэн, хуулийн этгээдэд мэдэгдэл, шаардлага хүргүүлжээ. Эхний ээлжид стандартад нийцээгүй 34 байршилд 12 452м хашааг буулгаж, газар чөлөөлж байна. Стандартын шаардлага хангахгүй хашааны улмаас нийслэлийн орчимд 31 амьтан сүлбэгдэх, хавчуулагдах зэргээр хорогдсон аж. Иймд батлагдсан стандартыг мөрдүүлэх, хэрэгжилтийг хангах чиглэлийг салбарын сайд нь Богдхан уулын дархан цаазат газарт өнгөрсөн сард ажиллахдаа холбогдох албаныханд үүрэг, чиглэл болгосон юм.
Энэ тухай Богдхан уулын Дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны дарга Э.Цогбадрал “Богд ууланд газар аваад барилгын зураг төсөл нь бүрэн гүйцэд гараагүй байхад ухаж, сэндийчээд, хашаа, хайрс хатгачихдаг. Стандарт шаардлага хангаагүй хашаа барьсны улмаас зэрлэг амьтан хорогдсон бол тухайн хүнд эрүүгийн хэрэг үүсгэж шалгадаг. Зэрлэг амьтанд ээлтэй хашаанд тавих ерөнхий шаардлага стандартыг энэ сарын 1-нээс мөрдүүлж эхэлсэн. Тухайлбал, хашааны өндөр 1.2 метр, шовх үзүүргүй, туулай, үнэг, зурам зэрэг жижиг амьтад доогуур нь чөлөөтэй явах, буга, янгир дээгүүр нь үсрээд гарах боломжтой байх ёстой” гэв.
Ч.Цэлмэг