Сэтгэл судлаачийн зааварчилгаан дор нүдээ боон, танихгүй нэгэнтэй ярилцаж, дотоод туршлага, ертөнцөө хуваалцан, бусадтай чин сэтгэлээсээ холбогдож болох “Blind therapy” арга хэмжээ тун удахгүй болох нь. “Positive dadal” олон ний¬тийнсэтгэл зүйн эрүүл мэндийг дэмжих төслийнхөн тус арга хэмжээг энэ сарын 22- нд “Туул” ресторанд зохион байгуулах юм байна. Тодруулбал, 21-35 насны, шүүмжлэлгүй ярилцах орон зай хайж буй, шинэ зүйл туршиж үзэх хүсэлтэй, амралтын өдрөө утга учиртай өнгөрүүлэхийг хүсэгч хэн бүхэнд нээлттэй гэнэ.
Анх удаагаа олон нийтэд зориулж буй тус эвентээр хайрын талаар ярилцах аж. Тухайлбал, анхны хайр , харилцаанаасаа юу ойлгосон, магадгүй дахин хайранд итгэх итгэлээ олсон уу, ер нь хайр бидэнд хэрэгтэй юү, өөрийгөө болон эргэн тойрныхноо хэрхэн хайрладаг вэ зэрэг асуултад хариулахдаа шинэ ертөнцийг олж нээн, бусдын туршлагыг ч сонсох боломжтой гэнэ. Шүүмжлэлгүй орон зайд сэтгэл хөдлөл, туршлагаа хуваалцах нь сэтгэл зүйн эрүүл мэнддээ анхаарах нэг хэлбэр гэдгийг зохион байгуулагчид онцоллоо. Мөн хамтдаа гэх мэдрэмжийг авснаар эмпати чадвар нэмэгддэг байна. Шархалсан зүрхтэй хэн бүхэнд зориулсан эл арга хэмжээнд оролцохыг хүсвэл 55 мянган төгрөгийн тасалбар худалдаж авснаар ярилцах цаг эхлэх нь.
Ч.Цэлмэг