Хүүхэд бол эцэг эх, гэр бүлийн толь, бидний ирээдүйн гэрэл билээ.” Тэдний инээмсэглэл, итгэл, хайр дүүрэн өсөх орчинг бүрдүүлэх нь зөвхөн гэр бүлийнхэн төдийгүй бид бүгдийн хариуцлага. Цагдаагийн байгууллагаас хэрэгжүүлж буй “365 Анхаарч, хайрлая” аян нь зөвхөн нэг өдрийн санаачилга биш. Өдөр бүр хүүхдээ сонсох, хайрлах, хамгаалах соёлыг түгээж, нийгмээ гэрэлтүүлэх уриалга юм. Би энэ аяныг дэмжиж, хүүхэд бүрийн аюулгүй, аз жаргалтай өсөх ирээдүйн төлөө нэгдлээ. Та бүхэн ч бас нэгдээрэй. Хамтдаа хүүхдүүдийнхээ төлөө илүү дулаан, илүү сайхан Монголыг бүтээе.