Нийслэлийн иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулан “Өвлийн идэш-2025” өргөтгөсөн худалдааг өнгөрсөн баасан гаргаас долоо хоногийн хугацаатай эхлүүллээ. “Төв цэнгэлдэх хүрээлэн”-д зохион байгуулж буй уг худалдаанд Дархан-Уул, Булган, Архангай зэрэг 10 аймгийн малчид болон 40 орчим хоршоо, махны үйлдвэрийн бэлтгэсэн мах, махан бүтээгдэхүүн мөн сүү, цагаан идээ, жимс, жимсгэнийг дундын зуучлалгүй худалдан авч болох нь. “Төв цэнгэлдэх”-д үхрийн мах 14 000, адууных нь 10 500, хониных нь 12 000 орчим төгрөгийн үнэтэй байна. Малчид, хоршоологчдын нэгдсэн худалдааг Жижиг, дунд үйлдвэрийн газар, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хамтран зохион байгуулжээ.
С.ЦЭРЭН