Монгол газрын тос боловсруулах үйлдвэрийн (МГТБҮ) технологийн тоног төхөөрөмжийн дийлэнхийг нь Энэтхэгийн 20 шахам компанид үйлдвэрлэж буй билээ. Тэдгээрийн үйлдвэрлэл эхнээсээ дуусаж, манай улс руу тээвэрлэх гэж байгаатай холбоотойгоор МГТБҮ-ийнхэн очиж танилцсан байна. Одоогоор нэрлэгийн цамхгууд, олон тооны даралтат сав, цахилгаан станцын бойлер, ус цэвэршүүлэх байгууламжийн тоног төхөөрөмж, эд ангиудын үйлдвэрлэлийн явцыг шалгах, сорил хийх, тээвэрлэх бэлтгэл хангаж буйг мэдээллээ. Улмаар “Megha еngineering and infrastructures limited” компанид хийсэн 28 ширхэг даралтат савыг ачихад бэлэн болгосон гэв. Мөн үндсэн технологийн байгууламжууд болох 58.4 метр өндөр, 245 тонн жинтэй, 3.2 метрийн голдочтой атмосферийн нэрлэгийн цамхаг болон том хэмжээтэй вакум нэрлэгийн цамхгийг үйлдвэрлэж буй бөгөөд сорил хийсний дараа дөрвөн хэсэгт хуваан, Тяньжины боомтоор Монголд авчрах гэнэ. Дээрх байгууламжуудыг 2026 оны эхний хагаст Монгол дахь үйлдвэрийн талбайд буулгаж, угсралтыг нь эхлүүлэх аж.
С.Цэрэн