Улсын хэмжээнд өнгөрсөн долоо хоногт нийслэлийн долоон дүүрэг, 17 аймгийн 31 сумд аюулт үзэгдэл, ослын 77 дуудлага, мэдээлэл Онцгой байдлын ерөнхий газарт бүртгэгджээ. Дуудлагын дагуу төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 31 иргэний амийг авран хамгаалсан байна. Нийт дуудлагын 62 нь объектын гал түймэр, 12 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол аж. Мөн геологийн болон биологийн гаралтай аюулт үзэгдэл, шар усны үертэй холбоотой дуудлага, мэдээлэл тус бүр нэг бүртгэгджээ.
Иймд иргэд татсан тамхиныхаа ишийг бүрэн гүйцэд унтраан, цахилгаан хэрэгслээ залгаатай орхихгүй байж, шатамхай зүйлийг дэргэд гал асаахгүй байхыг дээрх байгууллагаас анхааруулсан юм.
Э.СҮРЭН