“Olloo” аппликэйшнийг нэвтрүүлснээ өчигдөр танилцууллаа. “Алганд багтаасан Монгол” уриатай “Olloo” аппликэйшн нь хэрэглэгчдэд зориулсан мэдээ, мэдээлэл, үнэгүй зар, цахим худалдааны төвүүдийг нэг дор төвлөрүүлсэн цогц платформ гэдгээрээ онцлог болсон гэв. Мөн тус аппликэйшн нь оноо цуглуулах системийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд илүү ашигтай шийдэл санал болгож буйг танилцуулгын үеэр дурдлаа. Хэрэглэгчид аппликэйшнийг идэвхтэй ашигласнаар оноо цуглуулж, цаашид урамшуулал, хөнгөлөлт эдлэх ч боломжтой аж. Мөн сэтгүүлчид, хэвлэн нийтлэлчид мэдээ, мэдээлэл оруулж, контент түгээн оноо цуглуулснаар төлбөр авах боломж бүрдэх гэнэ. Ингэснээр тус аппликэйшн нь хэрэглэгч болон хэвлэл мэдээллийн салбарынханд харилцан ашигтай ажиллах боломж бүрдүүлсэн, мэдээлэл, зар, худалдааг нэг дор багтаасан үндэсний платформ болох зорилготой аж.
С.Цэрэн