
10-р сарын 27-ны Мягмар гарагт Финландын Ерөнхийлөгч Александр Стубб, Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Сторе нар ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай утсаар ярьжээ.
Финландын талын албаны мэдээлснээр, уг яриа 10-р сарын 20-нд Осло хотод Украйнтай хэлэлцээрт бэлтгэх зорилгоор хийсэн уулзалтын дараа болсон байна.
Стубб, Сторе нар тус тусын улсын удирдагчдын хувиар хэлэлцээнд оролцсон бөгөөд Европын нийт нэрийн өмнөөс үг хэлээгүй болохыг тодруулсан байна.
Яриаг Европын улс төрчид санаачилж, Хельсинкигээс ОХУ-ын ерөнхийлөгч рүү залгасан бөгөөд гол зорилго нь Украин дахь мөргөлдөөнийг зогсоох, Европт энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд чиглэсэн дипломат хүчин чармайлтын талаар хэлэлцэх явдал байсныг Финландын ерөнхийлөгч Александр Стубб, Норвегийн ерөнхий сайд Йонас Гар Стёретэй хамтран гаргасан мэдэгдэлдээ дурдав.
Ингэхдээ Финландын тал Оростой хиллэдэг Финлянд, Норвеги улсууд нь "Украины тууштай дэмжигчид" бөгөөд цаашид ч дэмжих болно гэдгийг онцолжээ.
Финландын ерөнхийлөгч гурван талын яриа хэлэлцээг "илэн далангүй бөгөөд ажил хэрэгч" болсон гэж тодорхойлжээ.
Кремлийн мэдээлснээр Путин 10-р сарын 21-нд Санкт-Петербургт АНУ-ын Ерөнхийлөгчийн тусгай элч Стивен Виткоффтой хийсэн уулзалт мөн Осло хотод , Александр Стабб, Йонас Гар Сторе нарын Виткофф болон Украины Ерөнхийлөгч В.Зеленский нартай хийсэн яриаг харгалзан Украины хямралыг зохицуулах талаар санал солилцов.
Удирдагчид ОХУ, Украин, АНУ-ын хооронд арваннэгдүгээр сарын эхний хагаст Абу Дабид болох гурван талт хэлэлцээрийг сэргээх тохиролцоог сайшааж байгаагаа илэрхийлсэн байна.
Путин мөн Стабб, Сторе нарт Украин дахь мөргөлдөөний үндсэн шалтгааныг сануулж, ОХУ-ын хууль ёсны ашиг сонирхлыг бүрэн, болзолгүйгээр харгалзан үзсэн тохиолдолд шударга ёс, урт хугацааны энх тайванд хүрэх боломжтой гэдгийг онцолжээ.
Түүнчлэн Оросын ерөнхийлөгч Алешки тосгоны ойролцоох хүмүүнлэгийн ажиллагаа болон энэ зорилгоор Херсоны чиглэлд түр гал зогсоох тухай ярьжээ.
Түүнээс гадна Балтийн тэнгис болон Хойд Европын аюулгүй байдал, тогтвортой байдлын талаар хэлэлцэхийн зэрэгцээ Европын улс төрчид олон улсын далайн эрх зүй, далайн тээврийн эрх чөлөөний зарчмыг баримтлахын ач холбогдлыг дахин сануулжээ.
Гурван улсын удирдагчид цаашид шууд утсаар холбоо барихаа үргэлжлүүлэхээр тохиролцов.