Малайзын Куала Лумпур хотод зохион байгуулсан дэлхийн эмэгтэйчүүдийн снүүкер биллиардын 2026-2027 оны улирлын чансаа ахиулах гурав дахь цуврал тэмцээнд Монголын тамирчид оролцлоо. Тэднээс насанд хүрэгчдийн ангилалд Азийн аварга, ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМБ.Нарантуяа шөвгийн 16-д БНХАУ-ын тоглогч Ван Руотунийг 3:2-оор хожиж, шигшээ наймд дэлхийн чансаанд II байрт эрэмбэлэгддэг Хонконгийн алдарт тамирчин ОнИН-гийг 3:1 буулган авав. Тэрбээр өмнө нь Катарын Доха хотод 2023-онд болсон ДАШТ-д түүнийг ялж, хүрэл медалийн болзол хангасан. Түүнчлэн хагас шигшээд Тайландын Минк Нутчаруттай өрсөлдөн 4:0-ээр ялагдсанаар III байрт шалгарлаа. Снүүкер биллиардын чансаа олгох томоохон тэмцээнд хагас шигшээд шалгарсан хоёр тамирчинд хүрэл медаль олгодог журамтай. Тэрбээр энэ удаа дэлхийн шилдэг тоглогч гэдгээ батлан шагналын тавцанд зогссон юм.
Тэгвэл мастеруудын 40 насныхны ангилалд улсын аварга Ч.Адьяадолгор шөвгийн 16-д мөн өмнөд хөршийн Ван Руотонтой өрсөлдөхдөө шийдвэрлэх өрөгт сүүлийн дөрвөн бөмбөг оруулж хожжээ. Шигшээ наймд Малайзын тамирчин ЛиСүкКваныг 2:0-ээр илүүрхэн, аваргын төлөө Хятадын тамирчин Сү Шяо Минд 3:0-ээр ялагдаж мөнгөн медаль хүртлээ.