ХХААХҮЯ-ныхан БНХАУын Хүнсний аюулгүй байдлын эрсдэлийн үнэлгээний үндэсний төвийн дэд захирал болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч,мах бэлтгэн экспортогчид, цагаан идээ боловсруулагчид, ялангуяа ингэний сүү, сүүн бүтээгдэхүүн, чацарганын тосны үйлдвэрүүдтэй танилцуулж байна.Түүнчлэн ХХААХҮЯ-наас санамж бичгийн хүрээнд кодексийн хамтын ажиллагаа, бүс нутгийн уламжлалт хүнсний эрсдэлийн үнэлгээ, хүний нөөцийг чадавхжуулах, лабораторийн техникийг сайжруулах зэрэг чиглэлээр тодорхой санал дэвшүүлжээ. Тэгвэл БНХАУ-ын талаас манай санал хүлээн авч, хамтран ажиллахаа илэрхийлсэн аж. Талууд мөн хүнсний аюулгүй байдлын боломж, бүтээгдэхүүний чанар,стандарт экспорт, импортын асуудлаар хамтран ажиллах бөгөөд ялангуяа мах, махан бүтээгдэхүүний экспортод тавих хяналтыг сайжруулах, худалдааны хэмжээг өргөжүүлэх, исэг идээг урд хөршийн хэрэглэгчдэд таниулах,нийлүүлэлтийг нэмэгдүүлэхэд түлхүү ажиллахаа илэрхийлсэн байна.