
Нийт нутгийн 77.8 хувь нь цасан бүрхүүлтэй байгаа бөгөөд зуданд нэрвэгдсэн 17 аймгийн 156 сумын 157 мянга гаруй малчинд туслах зорилгоор Монголын улаан загалмай нийгэмлэгийнхэн хүмүүнлэгийн аян эхлүүлжээ. Үүнд УДЭТ-ынхан нэгдэн, их зохиолч Д.Нацагдоржийн амьдралаас сэдэвлэж Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Гүрбазарын бичсэн “Жаргаагүй нар” жүжгийг энэ сарын 14-нд тоглон, орлогоо малчдад хандивлахаар болжээ.
Тус театр 500 хүний суудалтай, тасалбарын үнэ 20 мянган төгрөг бөгөөд 10 сая төгрөг цуглуулах төлөвлөгөөтэй аж. Сонирхуулахад, өнгөрсөн жил ДБЭТ-ынхан уг байгууллагатай хамтарч малчдад зориулан хандивын тоглолт зохион байгуулж байжээ.