“Өнгөөр урласан нөхөрлөл” үзэсгэлэнд саатаарай
Монгол Улс болон БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 76 жилийн ойг тохиолдуулан “Өнгөөр урласан нөхөрлөл” үзэсгэлэнг Хүүхдийн урлан бүтээх төвийн “Орд” арт галерейд олны хүртээл болгож байна.
2025-10-01
ФОТО: “Намар бол урлаг, бусад нь зүгээр л улирал”
Туркийн яруу найрагч Жемал Сүрея “Намар бол урлаг, бусад нь зүгээр л улирал” хэмээн хэлсэн нь бий. Чухамдаа гоо үзэсгэлэн, баяр баясал, уйтгар гуниг гээд бүхнийг нэг дор цогцлоодог улирал бол яах аргагүй намар юм.
2025-10-01
ФОТО СУРВАЛЖИЛГА: Мэлмийг тань баясгаж, сэтгэл хөгжөөх “Жим ба жигүүр”
Мэлмийг тань баясгаж, сэтгэл хөгжөөх “Жим ба жигүүр” үзэсгэлэн
Орчлон ертөнцийг бүсгүй мэлмийгээр тольдон харж, зүрх сэтгэлдээ үлдсэн мэдрэмж, эмзэглэл, хайр энэрэл, баяр баясгалан, цог жавхланг бусадтай хуваалцах хүсэл эрмэлзэлтэй уран бүтээлчид бол Монголын эмэгтэй гэрэл зурагчид билээ. Тэд манай улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Японы эмэгтэй гэрэл зурагчидтайхамтарч“Жим ба жигүүр” үзэсгэлэнг өчигдөр Байгалийнтүүхийнмузейддэлгэлээ. Энэ пүрэвгараг хүртэл толилуулах угүзэсгэлэнд 18 гэрэл зурагчны 90 гаруй бүтээлийг олны хүртээл болгож буй юм.
Монгол, Японы гэрэл зурагчид энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан байгалийн эрхэмсэг оршихуйн мөн чанар, тэр тусмаа жигүүртний ертөнцийн нууцлаг амьдралын нарийн нандин тусгалыг тольдон харуулснаарааонцлогтой аж.
2025-09-23
Үндэсний номын баярт 250 орчим зохиолч, орчуулагч, зураач, эрдэмтэн, судлаач оролцлоо
38 дахь удаагийн Үндэсний номын баярыг Сүхбаатарын талбайд өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа. Энэ удаагийн номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 250 орчим зохиолч, орчуулагч, зураач, эх зохиогч, эрдэмтэн, судлаач оролцжээ. Мөн ОХУ, БНХАУ, БНТУ, Казахстан зэрэг орны зохиолч, хэвлэн нийтлэгчид зорин ирж, өөрсдийн бүтээлүүдээ олны хүртээл болгосноороо онцлогтой байв.
2025-09-22
Амьтдын ертөнцийг хамгийн ойроос тольдлоо
Аварга могой, сармагчин, махчин шувууд, үет амьтан, хоёр нутагтан зэрэг 400-500 орчим амьтныг нэг дор цуглуулсан “Amazing zoo park” арга хэмжээ өнгөрсөн амралтын өдрүүдэд “Буянт-Ухаа” спортын ордонд болж өндөрлөлөө. Хүүхэд, гэр бүлд хамгийн ээлтэй буюу ойроос харж, хүрч, тэврэх боломжтой амьтад эл арга хэмжээнд “зочилсон” юм. Зарим амьтныг хооллож, зургаа хамт авхуулах орчныг бүрдүүлснээрээ онцлог болжээ.
2025-09-08
ФОТО: Есдүгээр сарын нэгэн ер бусын өдөр
103 жилийнхээ ойтой золгож буй Нэгдүгээр сургууль болон 31 дүгээр сур¬гууль, Монгол-Оросын хам-¬ тарсан гуравдугаар сургуулийн хичээлийн шинэ жилийн нээл¬тийг фото сурвалжилга онцоллоо. Энэ хичээлийн жилд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуульд 827 мянга орчим сурагч, үүнээс 1 дүгээр ангид 78 мянга гаруй хүүхэд элсэн орж байна.
2025-09-02
ФОТО: С.Зориг агсаны төрсөн өдрөөр хамтран зүтгэж явсан журмын нөхөд, улс төрийн намууд, дэмжигчид нь хүндэтгэл үзүүлэв
УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд агсан С.Зоригийн төрсөн өдрөөр хамтран зүтгэж явсан журмын нөхөд, улс төрийн намууд, дэмжигчид нь жил болгон хөшөөнд нь цэцэг өргөдөг билээ. Энэ удаагийн цэцэг өргөх ёслолд Монголын Ардчилсан Холбоо (МоАХ), Монголын Ардчилсан Нам (МоАН)ыг үүсгэн байгуулалцсан Б.Галсандорж, З.Пүрэвжал, Н.Гантөмөр, Ц.Эрдэнэбат, С.Ганчимэг нарын үр хүүхдүүд оролцож хүндэтгэл үзүүлжээ.
2025-04-21
Олон улсын шашны үйл ажиллагаанд Х Богд оролцлоо
“Даян дэлхийн амар амгалангийн төлөөх цагийн хүрдний их авшиг-2024” олон улсын номын үйл ажиллагаа дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. “Даян дэлхийн амар амгалангийн төлөө” уриатай үйл ажиллагаанд X Богд оролцлоо. Тэрбээр газрын зан үйл болон сахиусан хүрдний дэлгэр уншлагад оролцсон байна.
2024-08-12
Үе үеийн ҮАБЗ-ийн гишүүд уулзлаа
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гишүүн байсан буюу үе үеийн Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгчөөр ажилласан хүмүүсийн төлөөлөл уржигдар Их тэнгэрт цуглажээ. Тэд улс орны өнөөгийн нөхцөл байдал, аюулгүй байдлын асуудлаар ярилцаж, санал солилцсон байна.
2024-08-12
Ес дэх удаагийн “Талын салхи” фестивальд 2000 гаруй мотоциклч оролцов
Ес дэх удаагийн “Талын салхи” олон улсын мото фестиваль өчигдөр өндөрлөлөө. Уг фестивальд гадаадын улс орноос 450 гаруй мотоциклч зорин ирж оролцсон байна. Фестивальд оролцогчдын тоо өнгөрсөн оныхоос 20 хувиар нэмэгдсэнийг зохион байгуулагчид нь онцолсон. Мотоциклчид цуваа үүсгэн Сүхбаатарын талбайгаас Цонжин болдогийг зорьсон юм. Үйл ажиллагааных нь гол хөтөлбөрүүд тэнд өрнөв. Тухайлбал, мотоциклын чөлөөт үзүүлбэр, үзэсгэлэн, циркийн тоглолт зэрэг арга хэмжээ болсон юм. Мөн урлагийн тоглолт уржигдар болсон бөгөөд “Ice top”, “Niciton”, “Tatar”, “Gangbay” зэрэг хамтлаг оролцжээ.
2024-06-10