Морьт харвааны 17 дахь удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний багийн төрөлд манай улсын харваачид аваргаллаа. 17 дахь жилдээ болж буй энэхүү тэмцээнд Монгол, БНСУ, ХБНГУ, Япон, Казахстан тэргүүтэй 16 орны 100 гаруй шилдэг харваач масахи буюу багийн, кабак, солонгос гурван байны болон бөмбөг намнаа зэрэг төрөлд цэц мэргэнээ сорьсон юм. Энэхүү тэмцээн нь үндэсний соёл, спортын өвөрмөц уламжлалыг олон улсад сурталчлах, залуу үеийн сонирхлыг татах чухал алхам болсныг зохион байгуулагчид онцолж байлаа. Мөн энэ удаад Монголын уламжлалт харвааны Бөмбөг намнаа хэмээх төрлийг ДАШТ-ий албан ёсны ангилалд багтааснаараа түүхэн ач холбогдолтой аж. Морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шилдгүүдийг тодруулсан онцгой агшныг манай зурагчин Э.Харцагын дурандаа буулгасныг хүргэе.