Туркийн яруу найрагч Жемал Сүрея “Намар бол урлаг, бусад нь зүгээр л улирал” хэмээн хэлсэн нь бий. Чухамдаа гоо үзэсгэлэн, баяр баясал, уйтгар гуниг гээд бүхнийг нэг дор цогцлоодог улирал бол яах аргагүй намар юм. Хэрэв хаврын улирал биднийг хөөрч догдлон, хүсэж тэмүүлэхэд уриалдаг бол намар хүмүүст аливааг эргэцүүлж, тайвнаар бодоход нь тусалдаг гэмээр. Ингээд манай гэрэл зурагчин Э.Харцагын дуранд буулгасан намрын олон “өнгө”-ийг хүргэе.