Орчлон ертөнцийг бүсгүй мэлмийгээр тольдон харж, зүрх сэтгэлдээ үлдсэн мэдрэмж, эмзэглэл, хайр энэрэл, баяр баясгалан, цог жавхланг бусадтай хуваалцах хүсэл эрмэлзэлтэй уран бүтээлчид бол Монголын эмэгтэй гэрэл зурагчид билээ. Тэд манай улсад гэрэл зургийн алба байгуулагдсаны 90 жилийн ойг тохиолдуулан Японы эмэгтэй гэрэл зурагчидтайхамтарч“Жим ба жигүүр” үзэсгэлэнг өчигдөр Байгалийнтүүхийнмузейддэлгэлээ. Энэ пүрэвгараг хүртэл толилуулах угүзэсгэлэнд 18 гэрэл зурагчны 90 гаруй бүтээлийг олны хүртээл болгож буй юм.
Монгол, Японы гэрэл зурагчид энэхүү үзэсгэлэнгээрээ дамжуулан байгалийн эрхэмсэг оршихуйн мөн чанар, тэр тусмаа жигүүртний ертөнцийн нууцлаг амьдралын нарийн нандин тусгалыг тольдон харуулснаарааонцлогтой аж.
Чөлөөт уран бүтээлч Ц.Түмэнбаяр “Туулай”
Гэрэл зураг сонирхогч Д.Отгонтуяа “Америкийн цагаан хотон”
Японы гэрэл зурагчин Танака Мидори “Их хошуут шумбуур”
Мастер гэрэл зурагчин С.Бадамханд “Олзтой өдөр”
Гэрэл зургийн сурвалжлагч Л.Номингэрэл “Бугын илий”