ФОТО: “Маргаашийг өөрчлөх тэмүүлэл” үзэсгэлэн нээлтээ хийлээ
Ардчиллын төлөөх улс төрийн өөрчлөлт өрнөж байх үед урлагаар дамжуулж, Монголчуудын сэтгэлгээг задлах, сэрээх зорилгоор залуус нэгдэж 1990 онд “Ногоон морь” нийгэмлэгийг байгуулжээ. Тодруулбал, Г.Эрдэнэбилэг, Ё.Далх-очир, Б.Гансүх, С.Машбат тэргүүтэй уран бүтээлчид Монголд авангард, контемпорари урлагийн суурийг тавьж, 35 жилийн турш өөрсдийн мэдрэмж, сэтгэхүйгээр шинэлэг бүтээлүүд туурвиж ирсэн аж.
2024-01-18
УГЗ Ц.Мөнхжин “Mirage style” уран зургийн үзэсгэлэнгээ дэлгэлээ
Урлагийн гавьяат зүтгэлтэн, зураач Ц.Мөнхжин. Түүний аав Ням-Осорын Цүлтэм (1923 онд Арханай аймгийн Өндөр-Улаан суманд төрж, 2001 оны 7-р сарын 23-нд Улаанбаатар хотод нас барсан) - Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын Зураач, Урлагийн Гавьяат Зүтгэлтэн, Төрийн шагналт зураач юм.
2024-01-10
ФОТО: Монголын Туялзуур сэлэмний холбооны улирлын шилдгүүд тодорлоо
Өсвөрийн насны ангилалын шилдэг эмэгтэй сэлэмчин Н.Ялгуун (Дуэль клуб), Өсвөрийн насны ангилалын шилдэг эрэгтэй сэлэмчин Д.Оргил (Дуэль клуб), Залуучуудын насны ангилалд шилдгээр Б.Гандөл (Дуэль клуб), Насанд хүрэгчдийн шилдэг эмэгтэй сэлэмчин Б.Амарзаяа (УБ Фенсинг), Насанд хүрэгчдийн шилдэг эрэгтэй сэлэмчин Ц.Жигжидсүрэн (Дуэль клуб) Улирлын шилдэг клубээр Дуэль клуб шалгарлаа.
2023-12-18
Тойм: Шатахууны хомсдолыг зохиомлоор үүсгэсэн үү
Шатахууны хомсдол сүүлийн өдрүүдэд улс орны хэмжээний томоохон асуудлуудыг үүсгэж байна. Энэ нь магадгүй улс орны тогтвортой байдалд сөрөг нөлөө үзүүлж болзошгүй. Тодруулбал, ОХУ есдүгээр сарын сүүлчээр шатахууны экспортод хориг тавьсан нь МУ-ын шатахууны нөөц буурах гол шалтгаан болсон. Үүнээс хойш иргэд шатахуун авахдаа дугаарладаг болсон. Мөн шатахууны төлөө иргэд нь дотроо маргалдаж, биенээ доромжилдог, түгээгчийн биед халдаж, гэмтээсэн тохиодол хүртэл гарсан.
2023-12-18
П.БАЯРХҮҮ: Нүүрс экспортлох гол ачааг тээвэрчид нуруун дээрээ үүрч байна
П.БАЯРХҮҮ: Нүүрс экспортлох гол ачааг тээвэрчид нуруун дээрээ үүрч байна
2023 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдрийн байдлаар 64.6 сая тонн нүүрс экспортлоод байна. Цаашид тээврийн нэгдсэн бодлогогүйгээр нүүрсний экспортыг эрс нэмэгдүүлэх боломжгүй гэдгийг тээвэрчдийн төлөөлөл илэрхийллээ. Дуртай агентлагийн дарга нь тус бүсэд тээврээр тоглодог, хөлбөмбөгийн талбай шиг довтолдог байдал газар авсан байгаа юм. Улмаар нүүрсний экспорт нэг боомтын нэг цэг дээр хуримтлагдаад байна. Харин нөхцөл байдал ийм байхад нүүрс экспортолдог сувгаа тэлэх бодлого барихын оронд “хөөстэй” тоо ордонд ярьж байгааг шүүмжиллээ.
2023-12-15