Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар Төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцээд УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэжээ. Манай улсад төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагыг зохицуулсан бие даасан хууль байх гүй, суурь харилцааг холбогдох бусад хуулиар зохицуулсаар ирсэн аж. Тусдаа хуультай болсноор төсвийн хөрөнгө оруулалтын удирдлагын нэгдсэн бодлого, зохицуулалтыг бүрдүүлж, улс, бүс нутгийн хөгжилд зориулсан төслийг үр дүнтэй хэрэгжүүлж, эдийн засгийн өсөлтийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх, дэд бүтцийн болон нийгмийн хөгжлийг эрчимжүүлж , төрийн үйлчилгээний чанар , хүртээмжийг сайжруулах зэ рэг ач холбогдолтой гэж үзжээ.
Мөн уг хуралдаанаар “Хөрөнгө оруулалтыг татах, хадгалах, дэмжих цогц үйл ажиллагааг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө”-г Шадар сайд Т.Доржханд танилцуулав. Үүнийг 2026-2028 онд хэрэгжүүлэх бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт татах, орох урсгалыг тогтвортой нэмэгдүүлэх, хадгалах зорилготой . Гадаадын шууд хөрөнгө оруулалтын жилд орох урсгалыг 2028 он гэхэд 5.5 тэрбум ам .долларт хүргэх гэнэ. Улмаар эхлээд таатай эрх зүйн орчин бүрдүүлэх, гадаад хөрөнгө оруулалт татах тогтолцоог хөгжүүлэх , институцийн чадавхыг нэмэх талаар тусгасан байна.