Италийн Венец хот нэг өдрийн аяллаар ирэх жуулчдаас авдаг хураамжаа 2027 оноос 30 евро хүртэл нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Одоогоор уг хураамж 5-10 евро байгаа бөгөөд шинэ тарифыг хэрэгжүүлэхийн тулд Италийн Засгийн газартай зөвшилцөх шаардлагатай юм. Эл хураамж нь хотод хоноглохгүй, зөвхөн өдрөөр аялж буй жуулчдад хамаарна. Харин зочид буудал, байрлах газартаа тусгай татвар төлдөг жуулчид болон 14-өөс доош насны хүүхдүүдэд хамаарахгүй. Венец хотын Төсөв, татварын асуудал эрхэлсэн зөвлөх Микеле Зуин одоогийн 5-10 еврогийн хураамж нь жуулчдын хэт их урсгалыг сааруулахад хангалттай нөлөөлөхгүй байгааг онцоллоо. Түүний мэдээлснээр хураамжийг 50 евро хүртэл нэмэх санал гарсан ч эцэст нь 30 евро байхаартогтжээ. Хотынэрхбаригчидэнэхүү арга хэмжээг зөвхөн орлого олох бус, аялал жуулчлалын хэт төвлөрлийг бууруулах зорилготой гэж үзэж байна. Жуулчдын хэт их урсгал болон нутгийн иргэдийн шилжилт, хөдөлгөөний улмаас хүн ам цөөрөх нь Венецийн тулгамдсан асуудал болоод байгаа аж.
У.Сүрэн