Өвөрхангай аймагт бага насны хүүхдүүдийг сэрээ улайсгаж байгаад түлж гэмтээсэн хэрэг гарчээ. Энэ талаарх гомдлыг өчигдөр цагдаагийн байгууллагад асран хамгаалагч нь гаргасан гэнэ. Орон нутгийн эх сурвалжуудын мэдээлснээр хэрэг явдал долоодугаар сард гарсан бөгөөд 38 настай Б гэх эр найм, 11 настай хөвгүүд, таван настай охины хөл, гарыг улайсгасан сэрээгээр түлсэн байж.
Гэвч хүүхдүүдийг айлгаж, дарамталсан уу, эсвэл өөр шалтгаанаас уу, хоёр сар гаруйн дараа асран хамгаалагч нь гомдол гаргасны дагуу Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байна.