Боловсролын ерөнхий газрын даргын баталсан Улсын олимпиад зохион байгуулахжурмын дагуу ерөнхий болон дэд хороо уг арга хэмжээг удирдан явуулдаг. Тэгвэл тус хорооныхон хуралдаж, улсын олимпиадын ерөнхий хорооны бүрэлдэхүүний баримтлах чиглэлийг тодорхойлж, уялдаа холбоотой ажиллах, 2025-2026 оны хичээлийн жилд зохион байгуулсан улсын болон олон улсын олимпиадуудын нэгдсэн үр дүн, цаашид анхаарах санал зөвлөмжийг боловсруулсан байна. Мөн 2026-2027 онд зохион байгуулах олимпиадын хуваарь, товыг зарлав. Ингэхдээ Боловсролын яам, аймаг, нийслэлийнБоловсролын газар, хэлтсийнхнийсаналыг үндэслэж, салбарын сайдад танилцуулснаар баталжээ.
хичээлийн жилийн олимпиадыг 12 төрлөөр, сургууль, аймаг, дүүрэг, улсын гэхчлэн гурван түвшинд зохион байгуулахаж. Эхний олимпиад ирэх сарын 23-нд хими, нийгмийн ухааны төрлөөр эхэлж, 26-нд англи хэл, физик, 27-нд түүх, газар зүй, 28-нд математик, орос хэл, 29-нд техник, технологи, монгол бичиг, 30-нд монгол хэл, уран зохиол, мэдээлэл зүй, биологийн хичээлээрсурагчидсургуулийнхаа түвшинд шалгуулна. Үүнээс шалгарсан сурагчид 2027 оны I, II сард аймаг, дүүргийн хэмжээндхүч үзэж, шилдгүүд III, IV сард улсын аваргын төлөө өрсөлдөх юм.
О.Ундрах