ОХУ-ын Чита хотод зохион байгуулж буй олон улсын хүүхдийн спортын ХII наадамд Монголын баг найман төрөлд өрсөлдөж байна. Энэ сарын 26-нд өндөрлөх тус наадмыг манайхан ширээний теннисний тэмцээнээр эхлүүллээ. Дасгалжуулагч Л.Баярмагнайгийн удирдлагад хүрэл медалийн төлөөх багийн тоглолтод охид, хөвгүүд хойд хөршийн тамирчдыг хожив.Оюуны спортоос шатрын төрөлд “Таван хан” клубийн дасгалжуулагч Ө.Бат-Очироор ахлуулсан баг удирдлагад БНХАУ-ын болон ОХУ-ын Чита хотын I, II багийнхантай тойргоор тоглон ур чадвараа сорьж буй.
Багийн бүрэлдэхүүнд тив, дэлхийн аварга Д.Цэлмүүн, Азийн АШТ-ий хүрэл медальт Б.Сэргэлэн, Азийн аварга, УАШТ-ий иж бүрэн медальт Б.Цолмон нар багтжээ. Волейболын төрөлд өсвөр үеийнхний шигшээ баг Буриадын тамирчидтай медалийн төлөө тоглож байна.