“Балдорж” сан, “Улаанбаатар зочид буудал” ХХК болон Монголын перинаталогийн нийгэмлэг хамтран “Имж эх асаргааг хэрэгжүүлж, дутуу нярайн тусламжийн чанарыг сайжруулах” төсөл хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд ДЭМБ-аас 2025 онд боловсруулсан удирдамжид тулгуурлан эхчүүдэд зориулсан гурван төрлийн ном, гарын авлага, үзүүлэн болон видео контент бэлтгэсэн юм. Мөн асаргаанд шаардлагатай имж эхийн ороолт болон бусад хэрэглэгдэхүүнийг гадаадаас захиалан авчирч бэлтгэжээ. Түүнчлэн уг арга хэмжээний хүрээнд сургагч багш, хөтөлбөрийн менежер бэлтгэх гурван өдрийн сургалтыг энэ чиглэлээр мэргэшсэн, Филиппинээс хүрэлцэн ирсэн дөрвөн мэргэжилтэн удирдан явуулах юм. Сургалтад нийслэлийн таван амаржих газар болон бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдийн (Ховд, Орхон, Өвөрхангай, Дорнод, Өмнөговь) нярайн эмч, сувилагч, эх баригчаас бүрдсэн 41 ажилтныг хамруулна.
“Балдорж” сангийн тэргүүн Б.Номинтүшиг энэ үеэр “Манай сан голчлон сэтгүүл зүйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Харин энэ удаад “Улаанбаатар” зочид буудлын тэгш ой болон аавын минь төрсөн өдрийг тохиолдуулан нийгмийн сайн сайхны төлөөх аянаа өргөжүүлэн уг төслийг ивээн тэтгэж байна. Имж эх асаргаа нь монголчуудын уламжлалт хүүхдээ хайрлан өсгөх арга барилтай ерөнхийдөө төстэй. Хүүхдээ төрснийх нь дараа тэвэрч, аль болох ойр байлгах уламжлалтай маань нийцдэг. Олон улсын байгууллагууд энэ арга ХАЛУУН СЭТГЭЛ “Балдорж” сангийнхан ээлжит сайн үйлсийн аянаа эхлүүллээ барилыг орчин үеийн анагаах ухааны зөвлөмжтэй уялдуулан боловсронгуй болгож, тодорхой аргачлал болгон сургалтад нэвтрүүлсэн юм билээ. Тиймээс энэхүү аргыг олон ээжид хүргэж, зөв дадал эзэмшүүлэхийн сацуу эмнэлгийн мэргэжилтнүүдийн чадавхыг нэмэгдүүлэн, хөтөлбөрийг цаашид олон жил үргэлжлүүлэх нөхцөл бүрдүүлэхийг зорилоо. Асаргаанд шаардлагатай бүх хэрэгслийг гурван жилийн хэрэгцээнд тохируулан бэлтгэсэн. Шаардлагатай материал, хэрэгслийг бүрэн хангасан тул Монголын перинатологийн нийгэмлэг эл үйл ажиллагааг цаашид тогтвортой үргэлжлүүлнэ гэдэгт итгэж байна” хэмээв.
Хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор, зөвлөх зэрэгтэй хүүхдийн эмч, Монголын перинаталогийн нийгэмлэгийн тэргүүн З.Гэрэлмаа “Энэхүү төсөл сурах бичиг, үзүүлэн таниулах материалаас эхлээд сургалтын хэрэглэгдэхүүн, хүний нөөцийг цогцоор бэлтгэж буйгаараа ач холбогдолтой. Имж эх асаргаа нь өртөг зардал багатай, аюулгүй арга гэдгийг олон улсын судалгаагаар хэдийн нотолсон. Тиймээс эл аргыг өдөр тутмын стандарт асаргаа болгон хэвшүүлэхийг зорьж байна. Түүнчлэн арьс арьсаар хүрэлцэх болон имж эх асаргаа хоёр нь өөр ойлголт юм. Арьс арьсаар хүрэлцэх нь төрөх өрөөнд болдог богино хугацааны үйл явц. Харин имж эх асаргаа нь хүүхдийг төрөх үеэс нь арьс арьсаар нь хүрэлцүүлж, зөвхөн эхийн сүүгээр дагнан хооллож, аль болох урт хугацаагаар буюу хоногт 8-24 цагийн турш асрах явцыг хэлнэ” гэсэн юм.
Соёлын гавьяат зүтгэлтэн, “Балдорж” сангийн гүйцэтгэх захирал Э.Сонинтогос “Манай сан нийгмийн сайн сайхны төлөөх үйлсэд нэгдэж, тодорхой төслүүдийг дэмжин ажилладаг. Жил бүрийн есдүгээр сарын 20-нд Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт сэтгүүлч Ц.Балдорж эрхлэгчийнхээ төрсөн өдрийг тохиолдуулан БАЛДОРЖ ШАГНАЛ гардуулах ёслол зохион байгуулдаг ч сүүлийн жилүүдэд цар тахал гэх мэт тодорхой шалтгааны улмаас завсарлаад байв. Харин энэ удаад эрхлэгчийнхээ төрсөн өдрөөр дутуу болон бага жинтэй нярайн эндэгдлийг 30 хувиар бууруулах ач холбогдолтой энэхүү сайхан санаачилгыг санхүүжүүлэн, хамтран ажиллаж буйдаа баяртай байна” гэлээ.
У.Цэцэг