Парламентын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхийг дэмжсэнгүй
2025 оны зургаадугаар 2-ны 17.20 цаг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, тогтоолын төс¬лийг танилцууллаа. Тэрбээр үүссэн нөхцөл байдал нь хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг цаашид ямар замаар хөтлөх вэ гэдэг салаа зам дээр буйг онцлоод “Бид 76 гишүүнтэй парламенттай байх үед засаглалын дундаж хугацаа 1.5 орчим жил байсан, цаашид үүнийг хэрхэн өөрчлөх вэ, тогтвортой засаглалыг яаж авч үлдэх вэ гэдэг нь 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кэйс болж үлдэх түүхэн ач холбогдолтой” гэв. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад асуулт тавьж, хариулт авсны дараа түүнд итгэл хү¬лээлгэх, эсэх талаар байр сууриа илэрхийлснийг заримаас нь сийрүүлье.
2025-06-04
Л.ОЮУН-ЭРДЭНЭ: Албан тушаалтай зууралдах сонирхол алга, гэвч огцорсны дараах үр дагаврыг тооцох ёстой
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг өчигдөр хэлэлцэв. Хуралдааны төгсгөлд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх, эсэх асуудалд цаасаар, нууц санал хураалт явуулсан юм. Санал хураалтад УИХын 23 гишүүн оролцсоноос 73.9 хувь буюу 17 гишүүн нь дэмжив. Ингэснээр Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, эсэх асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр боллоо.
2025-06-03
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо
Монгол Улсын Засгийн газар огцорлоо. Санал хураалтад 82 гишүүн оролцож, 44 гишүүн Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тогтоолын төслийг дэмжжээ. Өөрөөр хэлбэл, Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх, эсэх УИХ-ын тогтоолын төслийг дэмжсэн-44 гишүүн буюу 53,6 хувь, дэмжээгүй-38 гишүүн буюу 46,4 хувь эзэлж байна. Ийнхүү дэмжих санал 64 хувьд хүрээгүй тул Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ огцорлоо. Тэрбээр өнгөрсөн 2024 оны долдугаар сарын 5-ны өдөр 103 гишүүний саналаар Монгол Улсын Ерөнхий сайдад дахин томилогдож байв. Дараагийн Ерөнхий сайд 30 хоногийн дараа томилогдоно.
2025-06-03
“Байдаг л нэг” Засгийн газар реформ хийдэггүй юм
Хамтарсан Засгийн газрын ам бүл бүтэн байх, эсэх нь энэ долоо хоногт эцэслэн шийдэгдэх гэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-д хүргүүлсэн мэдэгдэлдээ одоогийн ажиллаж буй Засгийн газрын үйл ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэн, итгэл үзүүлэхийг хүссэн. Үүнийг УИХ шийдвэрлэхдээ “Ардчилсан намыг багтаасан хамтарсан Засгийн газартай л байхгүй бол огцорсон ч яах вэ” гэсэн Ерөнхий сайдын хүсэлт талаас бус, Монгол Улсын ирээдүй, хувь заяанд юугаараа чухал юм бэ гэдгийг бодитойгоор дүгнэх учиртай. Хатуухан хэлэхэд, Засгийн газарт хангалтгүй ажилласан Ардчилсан нам дангаараа буруугүй. Ард¬чилсан нам сөрөг хүчний үүргээсээ татгалзаж, Засгийн газарт орсон бол, үүнд нь Засгийн газар буруугүй. Үнэндээ Ардчилсан намынхан сонгуульдаа олигтой оролцохгүй, эв нэгдэл ч үгүй үймсээр гурван сонгууль дараалан ялагдсан.
2025-05-28
Будилаантай Х.Булгантуяа
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-05-26