УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Татварын ерөнхий газрын болон Тамхины хяналтын тухай хуулийн төсөлтэй холбоотой мэдээлэл сонссон байна. Энэ талаар бүлгийн дарга О.Цогтгэрэл, дэд дарга Б.Жаргалан, гишүүн С.Эрдэнэболд нар мэдээлэл хийлээ.
Өнөөдрийн байдлаар нийт 320 мянган иргэн, аж ахуйн нэгж татварт нийт 6.5 их наяд төгрөгийн өртэй байгаа аж. Тодруулбал, хөдөлмөрийн чадвартай дөрвөн иргэн бүрийн нэг, нийт аж ахуйн нэгжийн 50 хувь нь татварын өртэй болжээ. Өнгөрсөн онд татварын өрийн хэмжээ 3.5ихнаяд байсанчганцханжилийн дотор ийнхүү өссөн нь бизнесийн орчин муу, дарамт их, төрийн бодлого буруу байгаагийн баталгаа хэмээн тэд мэдэгдлээ. О.Цогтгэрэл “Төрийн да рамтыг бууруулж, бизнесийн орчныг сайжруулах бодлогыг манай нам баримталдаг. Тиймээс бид Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төсөл боловсруулж байгаа. Үүнд жижиг, дунд аж ахуйн нэгжүүдийг голдуу хамруулж, тодорхой хувиар татварын хөнгөлөлт, өршөөл үзүүлэх талаар тусгана” гэлээ. АН-ын бүлгийн дэд дарга Б.Жаргалан “2024 онд төсөвт татварын орлогоос 17 их наяд төгрөг төвлөрүүлсэн. Үүний 60 гаруй хувийг цөөхөн төрийн өмчит компани, томоохон аж ахуйн нэгжүүд бүрдүүлж байна. Тиймээс ч төрийн бодлого эдгээрийгээ дэмжих, халамжлахад чиглэдэг. НӨАТ-ыг бууруулах ганц хуулийн төсөл Засгийн газраас оруулж ирсэн ч үүнийгээ ирэх оны аравдугаар сар хүртэл хойшлуулчихлаа. Бизнесийн орчныг сайжруулж байж л эдийн засгаа тэлнэ. Гэтэл жижиг, дунд аж ахуйн нэгжүүд татварын дарамтад өртөж, дампуурах ирмэгт ирээд байна” гэлээ. Тиймээс АН-ынхан эхний ээлжид татварын өрөөс чөлөөлөх, хөнгөлөх, цаашлаад энэ төрлийн дарамтыг бууруулах чиглэлээр ажиллах аж.