Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй УИХ гэхчлэн онцлогтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Б.Заяабал албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн нь 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших үү, эсвэл авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж эхлэв үү гэсэн эргэлзээ, хардлагыг олон нийтийн дунд үүсгэж байв. Гэвч тэрбээр 2024 оны сонгуульд Говь-Алтай, Завхан, Ховд, Увс буюу баруун бү сийн II тойрогт МАН-аас нэр дэвшиж, нийт санал өгсөн хүний 48.2 хувийн дэмжлэгээр сонгогдсон. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан болон УИХ-д хэдэнтээ сонгогдсон, туршлагатай улс төрчС.Бям бацогт, Б.Чойжилсүрэн нартай эн зэрэгцэн, саналын тоогоороо эхний аравт жаг саж, парламентад орж ирсэн билээ.
Тэрбээр Увс аймгийн уугуул, айлын хоёр дахь хүүхэд. Багаасаа цэргийн хүн болох мөрөөдөлтэй ч тоонд толгой өвддөггүй байсныхаа ачаар 1999 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд санхүү, эдийн засгийн чиглэлээр суралцжээ. Тухайн үедээ үе тэнгийн залуустайгаа нийлж, МАХН-ын дэргэд “Тэмүүлэл” бүлгэм байгуулсан нь өдгөө Социал демократ Монголын оюутны холбоо болж өр гөжсөн гэдэг. Оюутан ахуйгаасаа улс төр сонирхсон тэрбээр гадаад хэл сурах нь ирээдүйд хэрэгтэйг ойлгож, АНУ-д хоёр жил англи хэлний бэлтгэлд суралцаад 2008 онд тус улсын Жорж Мэйсоны их сургуульд төрийн бодлогын магистрын зэрэг хамгаалжээ. 2017 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд эрх зүйч мэргэжил эзэмшсэн байна. Ажлын гараагаа 1999-2000 онд УИХ-ын гишүүний туслахаар эхэлж, Түлш эрчим хүчний болон Эрдэс баялаг, эрчим хүчний яамны газрын дарга, 2013 оноос Төрийн өмчийн хорооны дарга, 2015-2016 онд Татварын ерөнхий газрын дэд дарга, 2015-2016 онд УИХ-ын гишүүний зөвлөх, 2016-2019 онд Татварын ерөнхий газрын дэд дарга, 2019-2024 онд Татварын ерөнхий газрын даргаар тус тус ажиллажээ.
Үл хөдлөх хөрөнгө борлуулсны хоёр хувийн татварыг хү чингүй болгоно гэсэн хүлээлт иргэдийн дунд үүсээд буй. Энэ тухай олон нийтийн цахим өргөдөлд хэдийн 100 мянган хүн гарын үсгээ зурж, УИХ-аар хэлэлцэхээр болсон. Гэвч Б.Заяабал гишүүн уг саналыг дэмжихгүй байгаа аж. Эл татвараас чөлөөлснөөр барилгын салбарт далд эдийн засаг “цэцэглэнэ” гэж тэрбээр үзэж буй. Хоёр хувийн татварын чөлөөлөлт олон байртай болон ченжүүдэд хамаарахгүй хэмээн цахим өргөдлийг санаачлагч, хуульч хэдэнтээ тайлбарлаад ч эрхэм гишүүн ойлгохыг хүсэхгүй нь. Мөн тэрбээр өнгөрсөн сард нэгэн шуугиан тарьсан нь УИХ-ын гишүүн П.Сайнзоригтой маргалдаж, түүнд гар хүрсэн явдал юм. Үүнийг нь П.Сайнзориг гишүүн “үнэн” гэж баталсан ч өөрөө үгүйсгэсэн юм.
Б.Заяабал татварын байгууллагаас тийм ч нэр цэвэр салаагүй гэдэг. 2022 онд түүнийг хэд хэдэн ноцтой үндэслэлээр хууль, хяналтын байгууллагынхан шалгасныг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээлсэн нь баримт болж үлджээ. Мөн Татварын ерөнхий газрыг толгойлж байхдаа эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, “Ковидын хууль” бо лон Засгийн газраас гаргасан хууль, тогтоомжийг зөрчсөн байж болзошгүй гэх мэдээлэл бий. 2020 онд улс орон даяар хэмнэлтийн горимд шилжсэн байх үед түүнийг төсвийн хөрөнгийг баруун солгойгүй цацаж, 17 тэрбум төгрөгөөр зур гаан оффисын барилга бариулж, 850 сая төгрөгөөр шинэ автомашин авсан гэж хэвлэлд бичжээ. Үүгээр зогсохгүй татвар төлөгчдийн мөнгөөр “тансаглаж”, төсвийн хөрөнгөөр сугалаа явуулж, шагналд нь хурдан удмын даага, үнэтэй хөөрөг бэлэглэсэн гэж цахим орчинд шүүмжлүүлж байжээ. Ир гэдийн гомдлын мөрөөр АТГ-аас Б.Заяабалыг шалгасан гэх боловч энэ хэрэг чухам хэрхсэн нь тодорхойгүй.
Тэрбээр 2024 оны хөрөнгө орлогын мэдүүлэгтээ нийт орлого 94.6, өөрийн орлого 55.6 сая төгрөг хэмээжээ. Нийт 490 сая төгрөгийн хөрөнгөтэй бөгөөд 395 саяар үнэлэгдэх орон сууцтай гэнэ. Нутгийнхаа иргэдийг нүдний үзлэг, шинжилгээнд хамруулахаас эхлээд тойргоо ихэд тойглодог энэ гишүүнд Увсыг бус, улсаа төлөөлж УИХ-д суугааг нь сануулахад илүүдэхгүй биз ээ.
Ч.Цэлмэг