Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Нийгэм

Шар усны үерт өртсөн газруудад далан барьжээ 

Манай орны нийт нутгаар өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цаг агаар эрс дулаарсантай холбоотойгоор гурван байршлын газарт шар усны үер буужээ. Тэдгээр газарт хамгаалалтын далан босгосноо Геодез, усны барилга, бай­гуулам­жийн газраас өчигдөр мэдээлэв.
2025-03-25

Хөвсгөлд 4.2 магнитудын хүчтэй газар хөдөлж цэцэрлэгийн хана, цонх цуурчээ

Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын төвд  өчигдөр газар хөдлөлт болжээ. Тодруулбал тус аймгийн төвөөс зүүн хойд зүгт 51 км/ 12:31:31 секундэд 4.2 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай мэдээллийг ООГХ-ээс 12:36 цагт цахим шуудангаар ирүүлсэн байна. Тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга,Тамгын газрын дарга нараас тодруулахад чичирхийлэл хүчтэй мэдрэгдэж, цэцэрлэгийн 2 давхар угсармал блокон байшингийн 1, 2 дугаар давхрын хана болон цонхонд цууралт өгсөн.
2025-03-25

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 85 тохиолдол бүртгэгдлээ

Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан 85 тохиолдол бүртгэгдээд байна.
2025-03-25

“Эрдэмтранс”-ын Я.Эрдэнэбилэгийн оруулж ирсэн автобуснуудын мэдээлэл “Хьюндай”-гийн сангаас гарч ирсэнгүй

Нийслэлийн нийтийн тээврийн шинэч­лэ­­лийг зоос­ны нүхээр харж, хуучин ав­то­­бус­нууд оруулж ирсэн нэг хэргийг өнөө­­дөр шүүх 18 дахь өд­рөө хэлэлцэж байна. Тод­­руулбал, “Ногоон автобус”-ны хэргийг өн­гөрсөн хоёр­дугаар сарын 24-нөөс хойш Баян­зүрх, Сүх­баатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэр­гийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч нар ажлын өдрүүдэд хэлэлцэж буй билээ.
2025-03-25

Амьд үгс, амьд харилцаа бидэнд хань, урам болдог

“Сайн байна уу, CU-д тавтай морил”, “Сайн байна уу, GS-д тав­­­­­­т­ай морил” хэмээн эелдгээр угтах залуусын мэнд­­­чил­­­­гээ­нээс орон хотын маань орчин цагийн соёл, хэв маяг үнэр­­­тээд да­сал болж. Эхэндээ нэрэлхэж, санаа зовмоор юм шиг байс­наа ааж­­­маар нүүрэндээ галтай, нүдэндээ цогтой залуу­­­­сын энэ л танил дотно мэндчилгээг үгүйлдэг болсон байна.
2025-03-25

“Ноорог”-ийн дуулиан мөрийтэй тоглоом зохион байгуулагчдыг илчилж, цагдаагийнхныг сандаргав 

“Ноорог” сайтын ажилтан А.О-г “...мө­рий­тэй тоглоом зохион байгуулсан, ашиг олох зорил­гоор бусадтай хамтран урьд­­­чилан нэгдсэн..” зэрэг эрүүгийн гэмт хэ­рэгт буруутган цаг­дан хорьж буй.
2025-03-25

Гандангийн дэнж дээр байшин шатжээ

Бөмбөгөрийн эсрэг талд Гандангийн дэнж дээр байшин шатжээ. Тодруулбал, Баянгол дүүргийн 16 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлага 2025.03.25-ны өдрийн 08:36 цагт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 4х5 хэмжээтэй 2 давхар мансаардтай байшин, 4х7 хэмжээтэй 1 давхар байшин бүрэн шатаж байсан. Гал түймрийн тархалтыг 08:48 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
2025-03-25

Ихэнх нутгаар үүлшинэ

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар цас, нойтон цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн баруун болон хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс секундэд 7-12 метр, нутгийн баруун өмнөд хэсгээр секундэд 28 метр, зарим үед секундэд 34 метрийг давж, хүчтэй шороон шуурга шуурна.
2025-03-25

230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатжээ

Зам дагуу 230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатжээ. Тодруулбал, СХД-ийн 32-р хороо зам дагуу машин шатаж байна гэсэн дуудлага өнөөдөр 14:40 цагт ирсэн байна. Дуудлагын дагуу СХД-ийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход 230 орчим боодол өвс ачсан ачааны автомашин бүрэн шатаж байсныг унтраажээ.
2025-03-24

Ойн салбарын шилдэг судалгаануудыг шалгаруулав 

Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан “Оройн нахиа” эрдэм шинжилгээний 10 дахь удаа­­гийн хур­лыг энэ сарын 21-нд зохион бай­­гуул­лаа. Энэ­хүү эрдэм шинжилгээний хур­­лын гол зорилго нь ойн чиглэлээр сурал­цаж буй оюутнуудад судал­гааны арга зүй эзэм­шүү­­лэх, тэдний ур чадварыг нэмэг­дүү­лэх гэнэ. Уг хуралд бакалавр, магистр, док­то­рын түвшний 31 суралцагч илтгэлээ та­нил­цуул­сан байна.
2025-03-24

Бүх нийтийн их цэвэрлэгээгээр 800 тонн хог хаягдлыг цэвэрлэлээ

Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас энэ онд нийт зургаан их цэвэрлэгээг зохион байгуулахаар төлөвлөсөн. Ээлжит бүх нийтийн их цэвэрлэгээг энэ сарын 22-ны өдрөөс эхлэн дөрөвдүгээр сарын 12-ныг хүртэл гурван үе шаттай зохион байгуулж байна.
2025-03-24

Шинжлэх ухаанаас зөрүүдлэхээ больё

Эртний хүмүүс байгалийн хатуу ширүүн нөх­цөл, элдэв бэрхшээлийг давж чадалгүй мөхөх үе хэдэнтээ тохиосон талаар судлаачид өгүүлсэн бай­даг. Харин хөгжил, хувьслынхаа явцад хоо­рон­доо уулгалан дайралцах, идэш хоолноосоо хордох, элдэв өвчин тахалд нэрвэгдэх, халдварлах зэргээр бөө­нөөр үрэгдэх тохиолдол хэчнээн байсныг тааш­гүй.
2025-03-24

Ундны усыг хамгаалах “Цэнхэр алт” хөтөлбөр, “Дусал бүр”, “Ногоон дээвэр” аян хэрэгжүүлнэ

НҮБ-ын Ерөнхий ассемблейн 1992 оны тогтоолын дагуу жил бүрийн гуравдугаар сарын 22-нд тэмдэглэсээр ирсэн Дэлхийн усны өдөр өнгөрөгч бямба гарагт тохиолоо.
2025-03-24

“ДЭЛХИЙН ЦООХОР ИРВЭСИЙН СУДАЛГАА, ХАМГААЛАЛ, ХҮЧЭЭ НЭГТГЭЕ” ОЛОН УЛСЫН ХУРАЛ БОЛЛОО

Дэлхий дээр нийт 4000 орчим цоохор ирвэс байдгаас 2500 гаруй ирвэстэйгээр БНХАУ тэргүүлдэг ба Монгол Улс ирвэсийн тоо 1000 орчим болж, 2 дахь том популяци бүхий улс орон болсон. Харин ОХУ (Алтай, Тува, Буриад, Красноярск) нийт 87 ирвэстэй гэсэн судалгаа гарсан байна. 
2025-03-24

Өмнөговь аймгийн нутагт газар 5.3 магнитудын хүчтэй хөдлөв 

Өмнөговь аймагт газар 5.3 магнитудын хүчтэй хөдөлснийг ШУА-ийн Одон орон, гео­фи­зикийн хүрээлэнгийнхэн мэдээллээ. 
2025-03-24

Сүрьеэ өвчинтэй хүний хавьтлын хяналтыг сайжруулах эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж байна

Дэлхий нийтээр сүрьеэтэй тэмцэх өдөр Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэгийн Монгол дахь төлөөлөгчийн газар болон төслийн санхүүжүүлэгч KOICA /Солонгосын олон улсын хамтын ажиллагааны байгууллага/ хамтран сүрьеэ өвчинтэй хүний хавьтлын хяналтыг сайжруулах эрүүл мэндийн үзлэг зохион байгуулж байна. Энэ удаагийн үзлэгээр Сонгинохайрхан дүүргийн 24 болон 41 дүгээр хорооны 200 гаруй иргэдийг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна.
2025-03-24

Төрийн өмчит сургуулийн 33.3 хувь нь 40-өөс дээш сурагчтай 

Улсын хэмжээнд энэ хичээлийн жилд ерөн­­хий боловсролын 885 сургууль үйл ажил­ла­гаа явуулж буйн 704 нь төрийн өмчийнх юм. Төрийн өмчит эдгээр сургуулиас нэг бү­лэгт суралцаж буй хүүхдийн тоо 40-өөс дээш гар­сан 235 сургууль бий.
2025-03-24

Нохой зээхэд ойртохгүй, халдахгүй байхыг анхааруулав

Нэгэн бүсгүй нохой зээхийг машинаар эл­дэн хөөж, гэрийнхээ гадна авчирч буй дүрс бич­лэгээ фэйсбүүк хуудсаараа дамжуулан олон нийтэд түгээсэн. Ядарч туйлдсан эл амьт­ныг гэрийнхээ гадаа авчирсныхаа дараа ч тэрбээр сониучирхаж, ойроос бичлэг хийж байв. Тэгвэл амьтан судлаачид, учир мэ­­дэх хүмүүс түүний эл үйлдлийг буруутган шүүм­­жиллээ.
2025-03-24