“Тоттенхэм”-“Манчестер юнайтед”: Нэр төрөө аврах тулааны өмнө
Европа лигийн аваргын төлөөх тоглолт өнөөдөр Испанийн Бильбао хотын “СанМамес” цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ улирлыг тун тааруухан амжилттай үдэж буй Английн “Тоттенхэм”, “Манчестер юнайтед” багийн аль нэг нь цомын эзэн болж, нэр төрөө аврах юм.
2025-05-21
ОЮУТНЫ 2025 ОНЫ УЛСЫН АВАРГЫН ТЭМЦЭЭН ӨНДӨРЛӨЖ, ДҮНГЭЭ ГАРГАЛАА
Монголын оюутны спортын холбооноос 2025 онд спортын 10 төрлөөр оюутны улсын аварга шалгаруулах тэмцээнийг 03 сарын 9-наас 05 сарын 11 -ний хооронд явуулж, дүнгээ гаргалаа. Энэ 2025 оны оюутны УАШТ-ий хөтөлбөрт волейбол, гандбол, жүдо бөх, модон бөмбөг, сагсан бөмбөг 3х3, таеквондо, футзал, чөлөөт бөх, шатар, ширээний теннисийн спортын төрлүүд орсон.
2025-05-19
О.Есүгэн дээд амжилт тогтоожээ
Монголын буудлага спортын дасгалжуулагч, ОУХМ С.Адилбишийн нэрэмжит “Бидний бахархал” тэмцээн дөрвөн өдөр үргэлжилж, шилдгүүдээ тодруулав. Дээрх тэмцээнд хот, орон нутгийн 150 гаруй тамирчин онч сорьжээ.
2025-05-15
Б.Сэр-Од дахин нэг түүх бичих нь
Хөнгөн атлетикийн 20 дахь удаагийн ДАШТ Японд есдүгээр сарын 13-21-нийхоорондболно. Хоёр жил тутамд зохионбайгуулдагтус тэмцээнд манай улсын марафончдоос Гавьяат тамирчин Б.Сэр-Од хурд сорих эрхээ авчээ. Эрэгтэй тамирчид цагийн үзүүлэлт хоёр цаг зургаан минут 30 секунд, чансаагаараа эхний 100 байрт багтсан нь оролцох квоттой. Дэлхийн хөнгөн атлетикийн холбооноос ДАШТ-д оролцох тамирчдын нэрийг жагсаахад марафон гүйлтийн төрөлд тэрбээр 66-д бичигдсэнээр Токиог зорихоор боллоо.
2025-05-15
Б.Мөнгөнзул тивийн тэмцээнийг тэргүүлж эхэллээ
АНЭУ-ын Аль-Айн хотод зохион байгуулсан шатрын насанд хүрэгчдийн Азийн АШТ-д 34 орны 262 тамирчин оюунаа сорьж байна. Эхний таван өргийн дараа Монголын эрэгтэй тамирчдаас олон улсын мастер Г.Амартүвшин 3.0 оноогоор 51, С.Ган-Эрдэнэ 2.5 оноогоор 78 дугаар байрт бичигдсэн. Эмэгтэйчүүдээс Б.Мөнгөнзул Узбекистаны Афруза Хамдамоваг хожиж, 4.5 оноотой тэргүүлж эхлэв.
2025-05-14
“Даллас Маверикс” багийг аз ивээлээ
NBA-ийн 2025 оны драфтын сугалаанд ялснаар “Даллас маверикс” баг Л.Дончичийн дараах эрин үеэ амжилттай эхлүүлэх бүрэн боломжтой боллоо. Уг сугалаанд ялах ердөө 1.8 хувийн боломж тус багт байсан бөгөөд энэ нь драфтын түүхэн дэх хамгийн “азтай” тохиолдол аж. Өөрөөр хэлбэл, “Даллас” баг 10 байр ахиж, драфтын эхний сонголтыг хийх боломжтой болж байна. Тэр сонголт нь мэдээж Дьюкийн их сургуулийн залуу од Күүпер Флагг байх биз ээ.
2025-05-14
ХААИС-ийн тамирчид тэргүүллээ
Монголын оюутын холбооноос зохион байгуулж буй спортын төрлүүдийн УАШТ жүдо бөхийн барилдаанаар үргэлжилж байна. Үүний өмнөхөн модон бөмбөгийн тэмцээн Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд болоход их, дээд зургаан сургуулийн есөн багийн та¬мир¬ чид өрсөлдсөн юм. Эхний өдрийн тоглолт эмэгтэйчүүдийн цохилтын ганцаарчилсан төрөлд 24 замын тоглолтын нийлбэр дүнгээр “Мон-Алтиус” биеийн тамирын дээд сургуулийн оюутан Э.Аюурзана 114 оноогоор түрүүллээ. Түүнтэй тэргүүн байрын төлөө өрсөлдсөн ХААИС-ийн тамирчин Ч.Дударий мөнгө (126), У.Нарантунгалаг (128 оноо) хүрэл медалийн эзэн болов. Багийн төрөлд ХААИС-ийнхан 520, “Мон-Алтиус”-ынхан 546, ШУТИС-ийн тоглогчид 626 оноогоор эхний гурван байрт шалгарав.
2025-05-13
Монголын самбочид Ташкентийн дэвжээнд медалийн хур буулгав
Узбекистаны Ташкент хотод зохион байгуулсан байлдааны болон спорт самбо бөхийн Ази, Номхон далайн орнуудын аварга шалгаруулах тэмцээнд Монголын шигшээ багийнхан 25 орны 600 тамирчинтай өрсөлдлөө. Эхний өдөр тэмцээний салхи хагалж, эрэгтэйчүүдээс Д.Гансүх, эмэгтэйчүүдээс Д.Сарантуяа мөнгө, С.Буянзаяа хүрэл медаль хүртэв.
2025-05-11