Мэдээлэлд төөрсөн “толгойгүй” хүмүүс
Санхүүгийн залилан, луйварт монголчууд хэдэн зуугаараа өртөж, маш их хэмжээний мөнгө алдсан тухай бид өдөр болгон шахуу сонсдог. Цахим сүлжээг ашиглан залилуулсан иргэдийн хохирол 200 тэрбумыг давсан талаар өнгөрсөн онд цагдаагийн байгууллагаас мэдээлж байв. Тэр дундаа телеграм платформоор хохирсон иргэд 100 тэрбум төгрөгөө салхинд хийсгэжээ. Яагаад хүмүүс ганцхан хоногийн дотор 50 хувийн ашиг олно гэдэгт итгэдэг вэ. Энэ нь мэдээллийг боловсруулах чадваргүйтэй холбоотойг боловсролын судлаачид, багш нар ярих болов.
2025-09-15
Төрийн ордноосоо эхлээд хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй байя
Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч П.Бадарчид Үндэсний их баяр наадмын өмнөхөн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээсэн билээ. Монгол эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, дархан хилийг магтан дуулсан олон арван бүтээл туурвин, үндэсний соёл уламжлал, монгол ахуйгаа залуу хойч үедээ таниулж, оюун ухаан, авьяас билгээ зориулан хөдөлмөрлөж, уран зохиолын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсныг нь мэдэхгүй хүн үгүй биз ээ. Тиймдээ ч олон нийт ихэд талархан хүлээн авсан бөгөөд Хөдөлмөрийн баатар цолыг оройтож өглөө хэмээн зарим нь халаглаж байв.
2025-08-12
Дифлимпийн хошой аварга болох зорилго түүнд бий
Үеэл ахынхаа дагуулж ирсэн танихгүй хүнээс бишүүрхэн орныхоо араар нуугдаж байсан 10 настай Н.Эрхэмбаяр эдүгээ дифлимпийн алт, мөнгө, тивийн наадмын мөнгө, Азийн АШТ-ий алт, залуучуудын болон өсвөрийн дэлхийн аварга, ОУХМ, чөлөөт бөхийн тамирчин болжээ. Н.Эрхэмбаярын гэрт урилгагүй зочилсон өнөөх зүс мэдэхгүй хүн нь хожим түүний багш хэмээн хүндлэгдсэн дасгалжуулагч Э.Баттүшиг байв.
2025-08-11
СЭМҮТ-ийн “идээ бээр”-ийг сайд нь шахах уу, өөр санаархал өвөрлөв үү
Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв (СЭМҮТ)-ийнхөн үйлчлүүлэгчдийнхээ эрх ашгийг байнга зөрчдөг, халамжийн тэтгэмжийг нь нийгмийн ажилтан хувьдаа зарцуулдаг, эмч, сувилагчид бус, дарга нараа урамшуулдаг, илүү цагийн цалин боддоггүй, үе үеийн удирдлага нь мөнгө төгрөг шамшигдуулдаг, тэр ч бүү хэл, өвчтөндөө бэлгийн хүчирхийлэл үйлдсэн зэрэг олон таагүй мэдээлэл байсхийгээд л хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагддаг. Зарим нь ч хууль, хяналтын байгууллагаар шалгуулж, буруутай нь тогтоогдон, ял шийтгүүлсэн байдаг. Харин энэ удаа Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн СЭМҮТ-тэй холбоотой ноцтой мэдээллийг өчигдөр олон нийтэд ил болголоо.
2025-08-06
Хууль, дүрэмгүй сүм хийдүүд
Аглаг бүтээлийн хийдийн үйл ажиллагааг хэн, хэрхэн цааш нь үргэлжлүүлэх вэ гэх асуудал сөхөгдөхийн зэрэгцээ шашин номын үйл хэргийг тасалдуулах вий гэх санаа зовнил сүсэгтэн олны сэтгэлийг чилээх болжээ. Бурханч лам Г.Пүрэвбат тэнгэрт дэвшсэнээс жилийн дараа буюу өдгөө тухайн сүм хийдийгөмчлөх, эзэмших эрхийн асуудал олон нийтийн анхааралд өртөж, гэр бүлийнхэн нь болон шавь нар, хийдийн Удирдах зөвлөлийн гишүүдийн ярилцлага, мэдэгдэл хэвлэлээр хөвөрч байна.
2025-07-31
Г.МӨНХБАЯР: Олон улсын физикийн олимпиадад монголчууд нийт 13 мөнгө, 40 орчим хүрэл медаль хүртсэн
Францын Парис хотод болсон Олон улсын физикийн 55 дугаар олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцсон, ерөнхий боловсролын сургуулийн XI, XII ангийн таван сурагч хоёр мөнгө, гурван хүрэл медаль хүртэж, багаараа амжилттай оролцсон билээ. Багийг ахалж явсан МУИС-ийн Физикийн тэнхимийн багш, доктор, дэд профессор Г.Мөнхбаяртай ярилцлаа. Тэрбээр 2019 оноос хойш Олон улсын физикийн олимпиадад Монголын багийг ахалж оролцож буй юм.
2025-07-30
Асаргаа, эмчилгээнээс адлагдсан ахмадууд
Монгол Улсын нийт хүн амын 10 гаруй хувийг ахмад настан эзэлж байна. Ахмад настны тухай хуульд 60, түүнээс дээш настай эрэгтэй, 55 ба түүнээс дээш настай эмэгтэйг ахмад хэмээн тодорхойлж буй. Өнгөрсөн оны статистик мэдээллээс үзэхэд манай улсад 55, түүнээс дээш настай нийт 476 653 хүн бүртгэлтэй байна. Сүүлийн жилүүдэд төрөлт буурч, эсрэгээрээ ахмад настны эгнээ тэлж буй. Ахмад үеийнхний эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, эдийн засаг, сэтгэл зүйн асуудалд анхаарах цаг болсныг илтгэсээр. Ганцхан жишээ хэлэхэд, манай улсад 60, түүнээс дээш насныхны нийт хүн амд эзлэх хувь 2015 онд 6.4 байсан бол 2030 онд 11.9, 2050 он гэхэд 21.1-т хүрэх магадлалтай байгааг “Ахмад настны нийгэм, улс төрийн оролцоо” 2022 оны судалгааны тайланд дурджээ. Энэ хэрээр нийгмийн халамж, эрүүл мэндийн салбарынхан хүндхэн ачаа үүрэх нь.
2025-07-21
Японы Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарыг албан ёсоор угтаж авлаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар Япон Улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нар манай улсад энэ сарын 6-13-ны өдөр төрийн айлчлалаар морилон саатаж байна. Улсын нийслэл Улаанбаатарын төв талбайд Монгол, Японы Төрийн далбаа намирч, хүндэт харуулын захирагч айлтгал өргөсний дараа хоёр орны Төрийн дуулал эгшиглэлээ. Япон Улсын Эзэн хаан Нарүхито, Эрхэм дээд хатан Масако нарыг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг болон төр засгийн төлөөлөгчид, Эзэн хааны одон хүртсэн монгол иргэд, мэргэжлийн сүмо бөхийн их аваргууд өчигдөр албан ёсоор угтан авлаа. Энэ үеэр ёслолын буудлага үйлдэж, эрхэм зочдод хүндэтгэл үзүүлэв.
2025-07-09
Н.СУВДМАА: Вакцинаар хамгаалж болох улаанбурхнаар нэг ч хүн эндэх ёсгүй
Манай улсад улаанбурхан өвчний тохиолдол нэмэгдэж, цаашид дэгдэлт өсөх хандлагатай байгаа тул вакцинд хамрагдалтыг 95 хувьд хүргэх зорилгоор нөхөн дархлаажуулалтыг улс орон даяар эхлүүлсэн билээ. Нийт 330 сум, есөн дүүргийн эрүүл мэндийн 600 гаруй төв, явуулын 300 орчим цэгт улаанбурхны эсрэг вакциныг харьяалал харгалзахгүй хийж буй юм. Өчигдрийн байдлаар уг өвчний 11 179 тохиолдол батлагдаж, хавьтлын тоо 75 мянгыг даван, долоон хүүхэд эндсэн. Эмнэлэгт 610 хүн хэвтэн эмчлүүлж байгаагаас 36 нь хүнд, хоёр нь нэн хүнд байгааг ХӨСҮТ-ийнхөн мэдээлэв. Өвчлөлийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ, вакцины талаар тус төвийн Эрт сэрэмжлүүлэг, хариу арга хэмжээ авах нэгжийн дарга, клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Н.Сувдмаатай ярилцлаа.
2025-07-03
15.7 их наяд төгрөгийг үр ашиггүй зарцуулсан Засгийн газар хариуцлага хүлээх үү
Татвар төлөгчдийн мөнгийг хяналтгүйгээр урсгаж, төсвийг үр ашиггүй зарцуулсныг Үндэсний аудитын газар, Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс илболголоо. Тодруулбал, Үндэсний аудитын газраас Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, нэгдсэн төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитын тайланг өнгөрсөн долоо хоногт УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанд танилцуулсан. Засгийн газрын болон төсвийн захирагчдын санхүүгийн тайланд хийсэн аудитаар нийт 15 их наяд 719.9 тэрбум төгрөгийн алдаа, зөрчил илэрсэн байна.
2025-07-02
Ж.Чинбүрэнд ажил хийх чин хүсэл бий юү
Эрүүл мэндийн салбар элгээрээ хэвтэж, Эрүүл мэндийн даатгалын сан нь (ЭМДС) хоосорчихсон энэ цагт салбарын шинэ сайд Ж.Чинбүрэнг шийдэл ярьж, системийн гажуудлыг засаж залрууна гэсэн итгэл, хүлээлт иргэдийн дунд өндөр байлаа. Гэтэл сайдын суудлыг ихэд хүсэмжилж, санасандаа хүрсэн Ж.Чинбүрэн ажлаа авсан даруйдаа л эрүүл мэндийн төлбөртэй тусламж, үйлчилгээний үнийг нэмэх тухай ам нээв. ЭМДС-гийн хоосон “сав”-ыг иргэдийн халааснаас дүүргэхээр улайрч эхэлсэнд олон нийт бухимдаж эхэлсэн юм.
2025-06-27
Өндөр хүлээлтийн өмнө “сөхөрсөн” өсвөр үеийнхэн
“Би хэн бэ” гэдэг асуултад хариулт хайж, хэн нэгэн “Чи хөөрхөн” гэвэл догдолж, “Царай муутай” гэчихвэл тэрэнд нь итгэчихдэг хамгийн тогтворгүй, өөрийгөө таньж мэдээгүй эмзэг сэтгэл зүйтэй үеийг өсвөр нас хэмээн тодорхойлж болохыг сэтгэл зүйчид хэлсэн. Өөрөөр хэлбэл, шилжилтийн үе буюу 12-18 насныханд сэтгэл зүй, бие махбодын өөрчлөлтөөс гадна нийгмийн олон хүчин зүйл тулгамдсан асуудал болдог байна. Өөрийн үнэт зүйл, итгэл үнэмшил, зорилгоо олж, бие хүн болон төлөвших замдаа өсвөр насныхан алдах, үүнээсээ болж сэтгэл зүйн гутралд орох, цаашлаад амиа хорлох тохиолдол буурахгүй байгаа нь сэтгэл эмзэглүүлсээр.
2025-06-20
Хиймэл оюуныг “дөнгөлөх” хууль хэрэгтэй байна
“Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” гэх мессеж өдөрт хэдэн арваараа ирж “айлгах” болов. Цагдаагийн дохиураар, дүрмийн дагуу замын хөдөлгөөнд оролцсон атал “Гэрэл дохио”, “Зогс шугам” зөрчсөн гэх зэргээр алдаа гаргаагүй ч хиймэл оюун “муу” дүн тавьж, олон нийтийг бухимдуулж байна. Энэ ямар учиртай юм бэ, ингэж дасгасаар нэг л өдөр ихээхэн хэмжээний торгууль ногдуулах вий гэх эргэлзээ, түгшүүр олны дунд үүсчихлээ. Дэлхий нийт тэр чигтээ хиймэл оюунаар залуурдуулж буй технологийн энэ эрин үетэй манай улс ч хөл нийлүүлэх нь зүйн хэрэг. Гэвч хиймэл оюуныг “дөнгөлөх” хууль, эрх зүйн орчныг бүрдүүлээгүй байж салбар бүрд ингэж хүч түрэмгийлэн нэвтрүүлж байгаа нь хүний эрхийн зөрчил үүсгэж болзошгүйг хуульчид анхааруулах болов.
2025-06-17
Дорнодын “хунтайж” Ш.Бямбасүрэн
Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
2025-06-16
Г.ЗАНДАНШАТАР: Татварын дарамтыг бууруулж, дундаж давхаргыг дэмжиж ажиллана
10.00 цаг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 65 гишүүн буюу 51.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Ерөнхий сайдыг томилох тухай, “Эрчим хүч-3” төслийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай, Хот байгуулалтын тухай хуульд нэмэлт оруулах болон хамт өргөн барьсан хуулийн төслүүдийг хэлэлцэх, эсэхийг шийдвэрлэх талаар УИХ-ын дарга Д.Амарбаясгалан танилцуулав. Ерөнхий сайдыг томилох тухай асуудлаар Төрийн байгуулалтын байнгын хороо болон АН-ын бүлэг хуралдаж буй тул үдээс өмнөх чуулганыг түр завсарлуулж, 14.00 цагт хуралдахаар болсон юм. УИХ дахь АН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайдад нэр дэвшигч Г.Занданшатарт асуулт тавьж, хариулт авсан юм.
2025-06-13
Хоёр сая хүрэхгүй цалинтай багш нар ажилдаа хоргодно гэж үү
“Би биологи, эрүүл мэндийн багш мэргэжилтэй. Улсын сургуульд 20 гаруй жил ажиллаж байна. Улаанбаатар хотод багшилж байгаад Дорнодод ирсэн. Орон нутгийн багшид цалингийн нэмэгдэл олгодог тул хэдэн төгрөгийн ахиуг харж шилжсэн юм. Гэвч би сард гар дээрээ хоёр сая төгрөгийн цалин авч чадахгүй байна. Урьдчилгаа 700 мянга, сарын төгсгөлд нэг сая орчим төгрөгийн цалин авдаг. Бараа, бүтээгдэхүүний үнэ тэнгэрт хадсан энэ цагт ийм цалингаар амьдралаа залгуулна гэдэг хэцүү. Бодит байдал ийм байхад хэн багшаар ажиллахыг хүсэх билээ. Миний таньдаг багш нарын олонх нь гадаад руу “дүрвэчихлээ”. Газар зүй, монгол хэл, математикийн багш маань Чех болон Солонгост ажиллахаар явсан. Багш нар бага цалинтай хэрнээ маш их ачаалалтай ажилладаг.
2025-06-05
Парламентын гишүүд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл хүлээлгэхийг дэмжсэнгүй
2025 оны зургаадугаар 2-ны 17.20 цаг. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Хэлэлцэх асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ үг хэлж, тогтоолын төс¬лийг танилцууллаа. Тэрбээр үүссэн нөхцөл байдал нь хамтарсан Засгийн газар, Ерөнхий сайдын гэхээс илүү Монгол Улсын ирээдүйг цаашид ямар замаар хөтлөх вэ гэдэг салаа зам дээр буйг онцлоод “Бид 76 гишүүнтэй парламенттай байх үед засаглалын дундаж хугацаа 1.5 орчим жил байсан, цаашид үүнийг хэрхэн өөрчлөх вэ, тогтвортой засаглалыг яаж авч үлдэх вэ гэдэг нь 126 гишүүнтэй парламентын шинэ тогтолцооны анхны кэйс болж үлдэх түүхэн ач холбогдолтой” гэв. УИХ-ын гишүүд Ерөнхий сайдад асуулт тавьж, хариулт авсны дараа түүнд итгэл хү¬лээлгэх, эсэх талаар байр сууриа илэрхийлснийг заримаас нь сийрүүлье.
2025-06-04