БНСУ-д коронавирусийн халдварын 977 тохиолдол бүртгэгдэж, 10 иргэн нас бараад байна. Одоогийн байдлаар тус улсад онцгой байдал зарлаад байгаа бөгөөд сургууль, цэцэрлэгийг хааж, олон нийтийн арга хэмжээг зогсоогоод байна. Үүнтэй холбогдуулан БНСУ дахь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын үйлчилгээний төвөөс дараах сэрэмжлүүлгийг гаргажээ.

