Эмэгтэйчүүдийг алагчлах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын хэрэгжилтийн талаарх Монгол Улсын XI тайланг НҮБ-ын Эмэгтэйчүүдийг алагчлах үзлийг устгах хороогоор хэлэлцүүлэхээр илгээх болсныг Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. Манай улс уг конвенцод 1981 онд нэгдэн орсон бөгөөд 18 дугаар зүйлд заасны дагуу хэрэгжилтийн явцын тайлангаа дөрвөн жил тутамд илгээх үүрэг хүлээдэг. Үүний дагуу XI тайланг энэ сард багтаан Конвенцын хороонд хүргүүлэх аж.
Салбар дундын ажлын хэсгийнхэн Эмэгтэйчүүдийг алагч лах бүх хэлбэрийг устгах тухай конвенцын X дугаар тайлан гийн зөвлөмжийн хэрэгжилтийг хангах замаар XI тайланг боловсруулсан гэнэ. Уг тайланд Засгийн газраас эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хөгжлийг дэмжих, нийгмийн хамгааллыг сайжруулах чиглэлээр хэрэгжүүлсэн бодлого, арга хэмжээний үр дүнг онцлон тэмдэглэжээ. Түүнчлэн жендерийн эрх тэгш байдлыг хангах, ялгаварлан гадуурхалтыг хориглох эрх зүйн орчин бэхжиж, эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоо болон төлөөллийн олон талт байдал нэмэгдсэн болохыг сайшаан тусгасан байна. Мөн жендерт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх үндэсний хороо, гэр бүл, хүүхдийн хэрэг хянан шийдвэрлэх дагнасан шүүх байгуулсан зэрэг нь эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах, хүртээмжтэй байдлыг бэхжүүлэхэд үр дүнтэй арга хэмжээ болсныг онцолжээ.
О.Ундрах