БНХАУ-ын Коммунист нам (КН) байгуулагдсаны 105 жилийн ой энэ онд тохиож байна. 1921 онд байгуулагдсан тус нам нь өдгөө 1.4 тэрбум хүн амтай, дэлхийн хоёр дахь том эдийн засгийг дангаар удирдан чиглүүлж буй улс төрийн томоохон институц билээ. Үүнтэй холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас “Гар нийлэн хамтдаа урагшилъя: Хятадын Коммунист намын 105 жилийн түүхэн замнал” сэдэвт хүндэтгэлийн хүлээн авалт болон хэлэлцүүлэг зохион байгуулав.
БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжуань Хятадын КН зөвхөн өөрийн орны ард түмний сайн сайхны төлөө бус, хүн төрөлхтний нийгмийн хөгжил дэвшлийг ахиулахын тулд ажилладаг. Хөрш орны хувьд БНХАУ Монгол Улстай хамтын ажиллагаагаа улам гүнзгийрүүлж, бодит түншлэлийг өргөжүүлэн, хоёр улсын харилцааны хөгжилд илүү их хувь нэмэр оруулахад бэлэн байгаагаа онцолсон юм.
Мөн энэ үеэр УИХ-д суудалтай таван намын төлөөлөл Хятадын хөгжлийн түүх, шинэчлэлийн сургамжийн талаар байр сууриа илэрхийлсэн юм. МАН-ын дэргэдэх Стратеги академийн захирал Т.Ням-Осор БНХАУ-ын сүүлийн нэгэн зууны хөгжлийг дэлхийн түүхэн дэх хамгийн том өөрчлөлтүүдийн нэг хэмээн тодорхойлж, энэхүү амжилтын гол үндэс нь урт хугацааны тууштай бодлого, түүний тогтвортой хэрэгжилт байсныг дурдсан юм. Тэрбээр “БНХАУ-ын таван жилийн төлөвлөгөөний тогтолцоо нь улс орны хөгжлийн чиглэлийг тогтвортой тодорхойлж ирсэн бөгөөд өдгөө хэрэгжүүлж буй 14 дэх таван жилийн төлөвлөгөө нь инновац, өндөр технологи, ногоон хөгжил, дижитал эдийн засгийг гол хөдөлгөгч хүч болгож байна. Мөн хүн амын боловсрол, эрүүл мэндийг хөгжлийн суурь гэж үзсэн нь хамгийн том бөгөөд оновчтой хөрөнгө оруулалт болсон. Улсын хэмжээнд ерөнхий боловсролыг үнэ төлбөргүй олгож, дэлхийн түвшний их сургуулиудыг хөгжүүлэх бодлого, шинжлэх ухаан, инженерчлэл, хиймэл оюуны хүний нөөцийг бэлтгэсэн нь инновацын чадавхыг бий болгожээ. Үүний зэрэгцээ бүх нийтийн эрүүл мэндийн даатгал, анхан шатны тусламж, үйлчилгээ, урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлснээр хүн амын эрүүл мэнд, дундаж наслалт мэдэгдэхүйц өссөн байна. Гуравдугаарт, ядуурлыг бууруулах зорилтот аргачлалын хүрээнд өрх бүрийн хэрэгцээнд тохирсон шийдэл хэрэгжүүлж, олон сая хүнийг ядуурлаас гаргасан нь эдийн засгийн өсөлтийг иргэн бүрд хүргэхэд чиглэсэн дэлхийн хэмжээний онцлох туршлага боллоо. Дөрөвдүгээрт, байгаль орчин, эрчим хүчний шинэчлэлд урт хугацааны бодлого баримталж, цөлжилттэй тэмцэх ойжуулалтын томоохон хөтөлбөрүүдийг хэрэгжүүлснээр сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх байр суурь эзэлж, байгаль хамгаалал нь эдийн засгийн шинэ өсөлтийн эх үүсвэр болсон байна. Тавдугаарт, өндөр хурдны төмөр зам, дэлхийн хэмжээний боомтууд, дижитал логистикийн систем гэх мэт дэд бүтэц болон инновацад зэрэг хөрөнгө оруулсан нь худалдаа, үйлдвэрлэлийн өрсөлдөх чадварыг эрс нэмэгдүүлжээ. Эцэст нь, эдийн засгийн тусгай болон чөлөөт худалдааны бүсүүдээр дамжуулан шинэ бодлогыг эхлээд орон нутагт туршиж, үр дүнтэйг нь улс даяар хэрэгжүүлдэг арга барил нь шинэчлэлийг эрсдэл багатай, үр ашигтай хэрэгжүүлэх боломж бүрдүүлжээ. Эдгээрээс харахад БНХАУ-ын хөгжлийн гол сургамж нь урт хугацааны төлөвлөлт, хүний хөгжилд чиглэсэн хөрөнгө оруулалт, шинжлэх ухаан, инновацад суурилсан бодлого, дэд бүтцийн цогц хөгжил, шинэчлэлийг шат дараатай хэрэгжүүлэх зарчим бөгөөд эдгээр нь аль ч улсын тогтвортой хөгжилд үнэ цэнтэй туршлага болж чадна” хэмээв.
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт “Монгол, Хятад хоёр улс олон зууны турш харилцан хүндэтгэл, найрсаг харилцаанд тулгуурлан хамтын ажиллагаагаа хөгжүүлж ирсэн мөнхийн хөршүүд билээ. Өнөөдөр энэхүү харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд улам бэхжиж, хоёр орны ард түмний хөгжил, цэцэглэлтэд бодитой хувь нэмэр оруулж буйд баяртай байна. Хятадын КН байгуулагдсанаас хойших 105 жилийн хугацаанд тус улсын нийгэм, эдийн засаг үсрэнгүй хөгжсөн. Ялангуяа ядуурлыг бууруулах, дэд бүтэц, шинжлэх ухаан, технологийн салбарт гаргасан амжилт нь урт хугацааны, тууштай бодлогын үр дүн бөгөөд дэлхий нийтийн анхаарлыг татсаар буй. Монгол Улсын хувьд Хятад нь хамгийн том худалдааны түнш бөгөөд уул уурхай, эрчим хүч, тээвэр логистикийн салбарын түншлэл нь бүс нутгийн тогтвортой хөгжилд ч чухал үүрэгтэй. Улс орнууд өөрийн гэсэн улс төрийн тогтолцоотой байдаг шиг Ардчилсан нам харилцан хүндэтгэл, эрх тэгш байдалд тулгуурласан найрсаг харилцааг эрхэмлэдэг. Хоёр орны харилцааг улс төр, эдийн засаг, соёл, боловсролын салбарт улам өргөжүүлэх нь ард түмэн, тэр дундаа залуучуудын харилцан ойлголцлыг бэхжүүлэх хамгийн үнэ цэнтэй хөрөнгө оруулалт мөн” гэсэн юм. Мөн энэ үеэр ИЗНН-ын төлөөлөл БНХАУын сүүлийн арван жилийн эдийн засаг, технологи, ядуурлыг бууруулах бодлого болон хот байгуулалтын ололт амжилтууд нь урт хугацааны тууштай төлөвлөлтийн үр чадамжид чиглүүлэх гэнэ. Харин ерөнхий чадамжид бүтээлчээр сэтгэх, шүүн тунгаах, суралцахуйд суралцах, сэтгэл хөдлөлөө удирдах, үндэсний болон дэлхийн соёлоос суралцах зэргийг багтаасан байна. Товчоор дүгнэвэл, эх хэл, бичиг болон тоо тооллын суурь чадварыг чанартай эзэмшүүлэх зорилгыг нэгдүгээрт тавьж, монгол уламжлал, түүх, соё лын мэдлэгийг сургалтын агуулгад гүнзгий тусган, англи хэл, компьютер, эрүүл мэндийн боловсролыг шинэ судлагдахуунаар томьёолж, хүүхдийн сэтгэл зүйн хөгжил, харилцаа, ёс зүйн төлөвшилд онцгой анхаарахаар тусгажээ. Үүний үр дүнд PISA үнэлгээгээр илэрсэн нийтлэг алдаа дутагдал, муу үзүүлэлтүүдийг өөрч лөх боломжтой аж. Гэвч давын өмнө хоёр том сорилт байгаа нь сурах бичгийн шинэчлэл, багш, мэргэжилтнүүдийг бэлтгэх үйл явц юм. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлтэй холбоотойгоор сурах бичиг боловсруулах, хэвлүүлэх ажил ихээхэн хэл ам дагуулж буй гэнэ. Сурах бичиг зохиогчид, хэвлэлийн компанийнхан “төр уйтгартай ном үйлдвэрлэдгээ больж, энэ ажлыг чөлөөт өрсөлдөөний зарч маар хувийн хэвшилд даатгах хэрэгтэй” хэмээн шахаж шаардаж эхэлсэн бол яам, агентлагийнхан “эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашсан нь дээр” гэхчлэн байр сууриа хамгаалж байгаа сурагтай. Ингэж явсаар шинэ хөтөлбөрийн агуулгад нийцсэн сурах бичиг боловсруулах ажил цалгардаж, гажуудах вий гэсэн болгоомжлол бий боллоо. Тэгэхээр юуны түрүүнд бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн агуулга, үзэл санаанд яв цав уялдсан чанартай номыг намраас өмнө бэлэн болгох асуудал тулгамдаж байна. Хоёрдугаарт, багшаа бэлдэж, заах арга зүйн шинэчлэл хийх хэрэгцээ шаардлага ч тулгарлаа. Ингэж чадаагүй цагт хэчнээн гоё хөтөлбөр батлаад ч нэмэргүй, багш хичээлээ хуучнаараа зааж, сурагчид ч өмнөхийн адил хоцордгоороо хоцорно. Боловсролын хөтөлбөрийн шинэчлэл сайдын тушаалаар биш, сурах бичгийн хүртээмж, сургалтын арга зүй, багшийн ур чадвар, анги танхимын хүрэлцээ гээд бодитой бэрхшээлүүдийг хэрхэн шийдэхээс хамаарч үр дүн нь хэмжигдддэг гэдгийг мартаж болохгүй. Тийм ч учраас учир мэдэх хүмүүс бага боловсролын хөтөлбөрийн шинэч лэлийг суурь бэрхшээлүүдээ шийдэх ажилтай зэрэгцүүлэн авч явах ёстойг зөвлөж, багшийн ачаалал, дэд бүтцийн ялгаатай болон засаглалын тогтворгүй байдал зэрэг хүчин зүйлс үеийн үед бодлогын шинэчлэлд чөдөр тушаа болж ирснийг анхааруулсаар байна. дүн гэдгийг онцолж, хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмжих нь хангалтгүй бөгөөд байгаль орчинд ээлтэй, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлсэн, тогтвортой бүтэц байх ёстой гэж үздэгээ илэрхийллээ. Тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Мөнхжаргал “Манай намын хувьд хөгжлийг зөвхөн эдийн засгийн өсөлтөөр хэмжих нь хангалтгүй бөгөөд байгаль орчинд ээлтэй, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлсэн, нийгмийн хариуцлагатай тогтвортой бүтэц байх ёстой гэж үздэг. Өнөөдөр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, усны хомсдол зэрэг асуудал дэлхий нийтийн сорилт болсон. Монгол Улсад ч эдгээр асуудал тулгарч байгаа учраас ногоон хөгжил, сэргээгдэх эрчим хүч, байгаль хамгааллын чиглэлээр хөрш орноороо дамжуулан хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шаардлагатай. Цаашид хоёр орны олон жилийн найрсаг харилцааг зөвхөн худалдаа, эдийн засгаар хязгаарлахгүйгээр тогтвортой дэд бүтэц, залуучуудын солилцоо, шинжлэх ухааны судалгааны хамтын ажиллагаагаар баяжуулах боломжтой” гэсэн юм. Үүний хүрээнд БНХАУын “Бүс ба зам” санаачилга нь бүс нутгийн түншлэлийг өргөжүүлэх чухал боломж бөгөөд Монгол Улс өөрийн урт хугацааны хөгжлийн бодлого, үндэсний хөтөлбөрүүдтэйгээ уялдуулан харилцан ашигтай ажиллах нь зүйтэй гэж үзэж буйгаа онцолсон.
ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Гантулга “ХҮН нам болон Хятадын КН-ын харилцаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж, 2022 онд Азийн улс төрийн намуудын бага хурлын үеэр анхны албан ёсны уулзалт болсноор хамтын ажиллагааны эхлэлийг тавьсан. Үүнээс хойш хоёр намын төлөөлөгчдийн харилцан айлчлал, цахим уулзалт, олон улсын форум дахь хамтын оролцоо тогтмол өргөжсөн. 2025 онд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулснаар энэхүү харилцаа институцийн шинэ шатанд гарсан билээ. Бид үүнийг зөвхөн улс төрийн намуудын харилцаагаар хязгаарлах бус, хоёр орны харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал боломж гэж үздэг. Ялангуяа эдийн засаг, худалдаа, боловсрол, шинжлэх ухаан, инновац, залуучуудын солилцоо, тогтвортой хөгжлийн чиглэлээр туршлага солилцож, бодит хамтын ажиллагааг өргөжүүлэх нь хоёр талын нийтлэг ашиг сонирхолд нийцнэ гэдэгт итгэлтэй байна” гэв.
У.Сүрэн