
Шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудлаар Засгийн газар хуралдаж байна.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Улаанбаатар хотын орох, гарах, хот хоорондын хөдөлгөөнийг зогсоосныг сунгах чиглэлийг өгчээ.
Мөн өчигдөр Ерөнхий сайд УОК-н дарга болон Зам, тээврийн хөгжлийн сайд, Эрүүл мэндийн сайд нарт Монгол, Японы хооронд үйлдэж буй нислэгүүдийг цуцлах, бусад арга хэмжээг цаг алдалгүй авах чиглэл өгсөн юм.