
Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх асуудлаар Улсын онцгой комисс хуралдаж, дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Улс, хот хоорондын суудлын галт тэрэг, орон нутгийн нислэгийг түр зогсоох хугацааг гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл сунгах,
- Монгол Улс, БНСУ хоорондын нислэгийн хязгаарлалтыг гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл сунгах,
- Монгол Улс, Япон улс хоорондын нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсоох,
- БНСУ-ын болон тус улсаас ирж байгаа бусад орны зорчигчдыг гуравдугаар сарын 30-ны өдөр хүртэл хилийн боомтоор нэвтрүүлэхгүй байх,
- Коронавирусийн тархалтын талаарх мэдээллийг цахим сүлжээгээр худал ташаа мэдээлсэн, биеийн эрүүл мэндээ хуурамчаар мэдүүлсэн, Засгийн газрын тогтоолыг эсэргүүцсэн, зөрчсөн, шаардлага биелүүлээгүй этгээдэд өндөр хариуцлага тооцох зэрэг шийдвэрүүдийг гаргалаа.