
Нийслэлийн онцгой комисс хуралдаж, бүх тѳрлийн баар, фитнесс, саун, дэн буудал, биллиард, спорт заал зэрэг спорт, соёл урлагийн газруудын үйлчилгээг 3 сарын 30-ны ѳдѳр хүртэл үйл ажиллагааг нь түр зогсоох шийдвэр гаргалаа. Харин ресторан пабын үйл ажиллагааг 22:00 цаг хүртэл ажиллахыг зѳвшѳѳрлөө.
Дээрх хязгаарлалт цаашид хэрхэн өөрчлөгдөх нь тодорхойгүй учир ард иргэд анхааралтай байж, ажил үүргээ зохицуулах хэрэгтэйг анхаарууллаа.
Зах, худалдааны төвүүдийг цагийн хуваарийг хэрхэн зохицуулах талаар Нийслэлийн онцгой комисс удахгүй хэлэлцэх аж.