
Өнөөдөр нийслэлийн Онцгой комисс хуралдаж, нийтийн тээврийн үйлчилгээг тусгай хуваарьт шилжүүлж ажиллуулах шийдвэрийг гаргасан. Ингэснээр нийтийн тээврийн үйлчилгээ хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 3-ны өдөр хүртэл дараах цагийн хуваарийн дагуу иргэдэд үйлчлэхээр болж байна.
Тодруулбал, нийтийн тээвэр дээрх өдрүүдэд өглөөний 06:00-10:00, оройны 17:00-21:00 цагуудад бүх чиглэлд үйлчлэх юм байна. Мөн эдгээр өдрүүдэд автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэх аж.