
Коронавирусийн голомттой нутгаар дамжин Монгол Улсад ирэх, өөр улсаар дамжин голомттой нутгаас Монгол Улсад ирэх тохиолдол нэмэгджээ. Тодруулбал,
Өнөө өглөө Бангкок-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНХАУ-аас Монгол Улсад дамжин ирсэн гурван иргэнийг мэргэжлийн хяналтын байгууллагаас түр тусгаарлаж, ХӨСҮТ-д шилжүүлээд байна. Мөн коронавирусийн голомттой нутгаар дамжин нислэг үйлдсэн Монгол Улсын 5, АНУ-ын 7 иргэнийг түр тусгаарлаж, нарийвчилсан тандалт хийж байна.
Түүнчлэн Истанбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр БНСУ-аас ирсэн 3, Итали улсаас ирсэн 11, нийт 14 монгол иргэнийг түр тусгаарлаад байна.