
МХЕГ-аас өнөөдөр хилийн боомтуудын хяналт шалтгалттай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
МХЕГ-ын Экспорт, импорт, хилийн хорио цээр, хяналтын газрын дарга Л.Дашмягмаржав “Өчигдөр цаг агаарын нөхцөл байдал муу байсан учир Японоос 258 гаруй зорчигчтой онгоц хуваарийн дагуу ирж чадаагүй. Тус онгоц өнөөдөр үдээс хойш Монгол Улсад газардана. Ингэснээр хорио цээр дуустал дахиж Япон-Монголын хооронд нислэг үйлдэхгүй. Мөн өнөө өглөө Бангкокоос сүүлийн нислэг ирсэн. Бангкок-Улаанбаатар, Истанбул-Улаанбаатар чиглэлийн гурван нислэгээр ирсэн ирсэн 31 зорчигчийг тусгаарлаад байна.
Сүүлийн үед ОХУ-аар дамжин БНСУ-аас орж ирэх тохиолдол их гарч байна. Иймд хойд хилийн боомтудаа чангатгахаар боллоо. Мөн Баян-Өлгийн боомт, Алтанбулагийн боомт, Дорнодын Эрээнцавын боомтуудын хяналт шалгалтыг чангатгана” гэлээ.