
Сэлэнгэ аймгийн Онцгой комисс хуралдаж, тус аймгийн Алтанбулаг боомтоор орж ирсэн 11 хүнийг тусгаарлах шийдвэр гаргажээ.
Энэ талаар аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил "Өнөөдөр 11:00 цагт Алтанбулаг боомтоор Монгол Улсын 11 иргэн орж ирээд байна. Одоогоор дээрх хүмүүсээс халуурч бүлээрсэн байдал ажиглагдаагүй байна. Эхний шинжилгээний хариу сөрөг гарлаа. Хэдий тийм ч тэдгээр иргэдийг 14 хоног тусгаарлана. Мөн эмнэлэг рүү авчирсан жолооч, эмч нарыг ч 14 хоног тусгаарлана. Бид урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, эх орондоо энэ аюулт өвчнийг оруулахгүй байх тал дээр бүх хүчээ дайчлан ажиллаж байна" гэлээ.
