
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНСУ-д нас барсан иргэнтэй холбоотой мэдээллийг өглөө. Тухайн иргэний үхлийн шалтгааныг БНСУ-аас албан ёсоор ирүүлсэн байна.
Монгол Улсын иргэн 35 настай О коронавирусийн халдварын улмаас бус элэгний архаг үрэвслийн улмаас нас барсан гэдэг дүгнэлтийг БНСУ-ын тал мэдэгджээ.
Гадаад харилцааны яамны албан мэдээнд иргэн “О” элэгний хатуурлын улмаас эрхтэн шилжүүлэн суулгах мэс засалд орох гэж байсан байна. Түүнээс хоёрдугаар сарын 23-нд авсан шинжилгээгээр коронавирус илэрчээ. Талийгаачтай хамт ойрын 6 хүн байсан бөгөөд тэдгээр иргэдээс шинжилгээ авахад коронавирус илрээгүй аж.