
Өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга БНХАУ-д айлчлахдаа тус улсад Монголын ард түмний зүгээс 30 мянган хонь хандивласан.
Тэгвэл үүнтэй зэрэгцэн Увс аймгийн малчид БНХАУ-д 1000 хонь хандивлахаар болжээ. Энэ тухай аймгийн Засаг дарга Д.Батсайхан Ерөнхийлөгч Х.Баттулгад албан бичгээр мэдэгдсэн байна.
