
Улсын онцгой комисс хуралдаж шийдвэр гаргалаа. Шийдвэрийг Засгийн газрын Хэвлэлийн албаны дарга Ц.Ганзориг танилцууллаа.
Тэрбээр "Хот хоорондын авто замын хөдөлгөөнийг гуравдугаар сарын 3-ны өглөө 06:00 цагт нээнэ. Үүнтэй холбогдуулан нийслэлийн шалган нэвтрүүлэх товчоонууд дээрх хяналтыг чангатгахаар боллоо. Иргэд, олон нийт шаардлагагүй тохиолдолд улс, орон нутагт зорчихгүй байхыг анхааруулж байна.
Нүүрс, газрын тосны экспортыг гуравдугаар сарын 15-ны дотор багтаан эхлүүлэхээр боллоо. Одоогоор Замын-Үүдийн боомтоор нүүрс экспортлох бэлтгэл ажлаа хангасан байгаа.
Мөн Эрхүү, Улаан-Үүд чиглэлийн нислэгийг гуравдугаар сарын 11-ний өдөр хүртэл зогсоохоор боллоо. Түүнчлэн БНСУ, Иран, Итали Япон зэрэг эрсдэл өндөртэй орнуудаас Монгол Улсад хүн нэвтрүүлэхгүй байх шийдвэр гарлаа" гэв.