
Өчигдөр Улсын Онцгой комисс хуралдаж, хот хоорондын замын хөдөлгөөнийг мягмар гарагийн өглөө 06:00 цагт нээхээр болсон талаар бид мэдээлсэн билээ.
Тэгвэл дээрх шийдвэрээс гадна Мартын 8, Цэргийн баяр, Наурызын баярыг тэмдэглэхгүй байх шийдвэр гаргажээ. Тодруулбал, өндөржүүлсэн бэлэн байдлын хугацаанд буюу гуравдугаар сарын 30-ныг хүртэл нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй байхыг иргэд, төрийн болон ТББ, аж ахуйн нэгжүүдэд үүрэг болголоо. Мөн энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.

